Та хэвлэгчийн драйвераас хадгалах байрлалыг сонгож баримтаа санах ойд хадгалаарай. Та баримтаа санах ойд хадгалахдаа бас хэвлэх боломжтой.
Принтерийн драйвер дээр Илүү Сонголтууд табыг нээнэ.
Хадгалах төхөөрөмжид хадгалах-г Ажлын төрөл-с сонгоно.
Санах ойд хадгалахдаа баримтыг хэвлэх бол Хадгалах Төхөөрөмжид Хадгалах ба Хэвлэх-г Ажлын төрөл дээрээс сонгоорой.
Тохиргоо дарна.
Хэрэв таны хадгалахыг хүссэн хавтасны нэр Хадгалах төхөөрөмжийн Тохиргоо-ны дэлгэцийн Хавтасны Нэр дээр харагдахгүй бол Хавтасны Тохиргоо-г дараад хавтасны нэрийг Хавтасны Жагсаалт (Комьпютер) руу нэмэн дараа нь OK-г дар.
Хэрэв таны хадгалахыг хүссэн хавтасны нэр Хавтасны Жагсаалт (Принтер) дээр харагдахгүй бол Хавтасны Жагсаалтыг Шинэчлэх-г дараад шинэчлэлт дуусах хүртэл хүлээ.
Хадгалах төхөөрөмжийн Тохиргоо дэлгэц дээр Хавтасны Нэр-с хадгалахыг хүссэн хавтасны нэрийг сонго.
Хэрэв та Нууц үг мэдэхгүй бол өөрийн администратортай холбоо барина уу.
Шаардлагатай бол бусад зүйлийг тохируулаад OK-г товш.
Хадгалах санд хадгалахдаа баримт бичгийн нягтралыг өөрчлөхбол Үндсэн таб > Чанар > Илүү Тохиргоо дээр дарж, Чанарын Тохиргоо-ны дэлгэц дээр хэвлэх чанарыг тохируулаад дараа нь OK-г дар.
Шаардлагатай бол Үндсэн болон Илүү Сонголтууд таб дээрх бусад зүйлсийг тохируулсны дараа OK-г дарна.
Хэвлэх товчийг дар.