Таны хийсэн тохиргооны улмаас зүйлс байхгүй байж болзошгүй.
Өнгөтөөр эсвэл нэг өнгөөр хувилах уу гэдгээ сонго.
Автомат
Эхийг өнгөт эсвэл хар цагаан эсэхийг илрүүлж, хамгийн тохиромжтой өнгөний горимыг ашиглан автоматаар хуулбарлана.
Эхээс хамаарч, хар цагаан эхүүд нь өнгөтөөр, эсвэл өнгөт эхүүд нь хар цагаанаар танигдаж болно. Хэрэв автомат илрүүлэлт зөв ажиллахгүй бол, өнгөт горимоор Өнгөт эсвэл Хар Цагаан-г сонгож, эсвэл илрүүлэх мэдрэмтгий чанарыг тохируулах замаар хувилах. Үндсэн дэлгэцээс Тохиргоо > Принтерийн тохиргоо > Системийн Удирдлага > Хуулах Өнгөний мэдрэмтгий байдал-г сонгож мэдрэмтгий чанарыг тохируулж болно.
Өнгөт
Эхийг өнгөтөөр хуулна.
Хар Цагаан
Эхийг хар цагаанаар хуулна (нэг өнгөөр).
Хувилсан үр дүн бүдэг байвал нягтшилын түвшинг ихэсгэ. Бэх балархайтвал нягтшилын түвшинг багасга.
Ашиглахыг хүссэн цаасны эх үүсвэрийг сонгоно. Автомат сонгогдсон үед, автоматаар илрүүлсэн эх хэмжээ, заасан томруулах харьаанаас хамаарч тохиромжтой хэмжээ автоматаар авагдана.
Томруулах болон жижигрүүлэх харьцааг тохируулна. Утгыг товшиж, 25 – 400%-н хүрээнд эхийг томруулах эсвэл жижигрүүлэхэд ашиглагдсан томруулалтыг тодорхойл.
Скандах хүрээг илрүүлж, сонгосон цаасны хэмжээнд тааруулан эхийг автоматаар томруулж эсвэл жижигрүүлнэ. Эхийг хүрээлээд цагаан зай байвал сканнерийн шилний булангийн тэмдэг ()-ээс эхэлсэн цагаан хүрээг сканнерийн хүрээ гэж үзэн нөгөө талынх нь хүрээг тайрч болзошгүй.
Багасгаж тааруул
Цаасны хэмжээнд тааруулахын тулд Багасгах/Томсгох утгаас жижиг хэмжээтэй сканнердсан зургийг хувилна. Хэрэв Багасгах/Томсгох утга цаасны хэмжээнээс том бол цаасны ирмэгийн гадна өгөгдөл хэвлэгдэж болзошгүй.
Чөлөөт хэлбэр(мм)
Цаасны босоо болон хэвтээ талын уртыг зааж өгч томсгох буюу багасгана.
Чөлөөт хэлбэр(%)
Эхийн босоо болон хэвтээ талыг өөрчлөх хэмжээг өөрөөр зааж өгч томсгох буюу багасгана.
Бо хэмжээ
100 % томруулалтаар хувилна.
A4→A5 болон бусад
Тодорхой цаасны хэмжээнд тааруулан эхийг автоматаар томруулж эсвэл жижигрүүл.
Эхийн төрлийг сонго. Эхийн төрөлтэй нийцүүлэхийн тулд хамгийн сайн чанараар хувилна.
2-талт бүдүүвчийг сонго.
1→1 талт
Эхийн нэг талыг цаасны нэг талд хувилна.
2>2-талт
Хоёр талтай эхийн хоёр талыг хуудас цаасны хоёр талд хувилна. Өөрийн эхийн чиглэл болон эх ба цаасны нуруулдах байрлалыг сонгоно уу.
1>2-талт
Нэг талтай хоёр эхийг хуудас цаасны хоёр талд хувилна. Эхийн чиглэл болон цаасны нуруулдах байрлалыг сонгоно уу.
2>1-талт
Хоёр талтай эхийн хоёр талыг хоёр хуудас цаасны нэг талд хувилна. Эхийн чиглэл болон эхийн нуруулдах байрлалыг сонгоно уу.
Хувилалтын зураглалыг сонгоно уу.
Ганц хуудас
Ганц талтай эхийг ганц хуудаст багтааж хувилна.
2 хүртэл
2-оор бүдүүвчид, хоёр ганц талтай эхийг ганц хуудаст багтааж хувилна. Бүдүүвчийн дараалал ба эхийн чиглэлийг сонгоно уу.
4 хүртэл
4-өөр бүдүүвчид, дөрвөн ганц талтай эхийг ганц хуудаст багтааж хувилна. Бүдүүвчийн дараалал ба эхийн чиглэлийг сонгоно уу.
Олон эхийн олон хувьд тохирох цаасыг хэрхэн гаргахыг сонгоно уу.
Бүлэг (Ижил хуудас)
Эхүүдийг хуудсаар нь бүлэг болгон хувилна.
Жиших (Хуудасны эрэмбэ)
Эхүүдийг багц багцаар нь багцалж, эрэмбэлэн хувилна.