Epson Print Admin Serverless-н тойм

Epson Print Admin Serverless нь оффис эсвэл сургуулийн сүлжээнд хэвлэгчийг ашиглаж болох аюулгүй, өндөр бүтээмжтэй орчин нөхцөлөөр хангана.

Дараах шийдлийг ашиглах боломжтой.

  • Илүү сайжруулсан аюулгүй байдал

    Зөвхөн баталгаажсан хэрэглэгчид хэвлэгчийг ашиглах боломжтой.

    Баталгаажсан хэвлэгчээс хэвлэх учраас нууцлалтай баримтыг зөвшөөрөлгүй хүн авч явах, бусад хэрэглэгчийн баримттай холилдох зэргээс сэргийлнэ.

  • Зардал хэмнэлт

    Хэвлэх ажлыг жагсаалтаас шууд сонгодог учраас шаардлагагүй хэвлэлт хийхгүй.

  • Бизнесийн бүтээмж

    Та нарийн төвөгтэй үйлдэл хийлгүйгээр хялбарханаар скандсан өгөгдлийг э-мэйл хаяг руугаа илгээх эсвэл бүртгэлтэй хавтас руу хадгалах боломжтой.

  • Хэрэглэхэд амар удирдлагын функц

    Та олон хэрэглэгчид нэг зэрэг мэдээлэл оруулах эсвэл хэрэглэгч тус бүрт ашиглах функцыг тохируулах боломжтой. Та Epson Device Admin-ы тусламжтай олон хэвлэгчийг багцаар нь удирдах, LDAP севертэй синхрон хийх, хэрэглээний түүхийн тайланг автоматаар үүсгэх боломжтой.