Та заасан э-мэйл хаяг руу сканнердсан зургийг илгээх хоёр арга бий; э-мэйл сервер тохируулах эсвэл Epson Connect үүл үйлчилгээг ашиглах.
Сканнердсан зургийг имэйлээр илгээхийн тулд э-мэйл серверийг хэрхэн тохируулах талаар доор тайлбарлав.
|
Шаардлагатай үйл ажиллагаа |
Үйл ажиллагааны байршил |
Тайлбар |
|---|---|---|
|
1. Принтерийг сүлжээнд холбоно (Хэрэв та тохиргоо хийх явцад сүлжээнд холбогдсон бол энэ шаардлагагүй) |
Принтер, компьютер |
Принтерийг сүлжээнд холбоно. |
|
2. Э-мэйл серверийн мэдээллээ принтерт бүртгүүлнэ үү |
Компьютер (Web Config) эсвэл принтерийн хяналтын самбар |
И-мэйлрүү Сканнердах функц нь сканнердсан зургийг э-мэйл серверээр дамжуулан илгээх боломжийг танд олгоно. Э-мэйл серверийн мэдээллийг принтерт бүртгүүлнэ үү. |
|
3. Э-мэйл серверийн холболтыг шалгах |
Компьютер (Web Config) эсвэл принтерийн хяналтын самбар |
Э-мэйл серверийн холболтыг шалгана уу. |
|
4. Хүлээн авагчийн э-мэйл хаягийг Contacts дотор бүртгүүлнэ |
Компьютер (Web Config) эсвэл принтерийн хяналтын самбар |
Хүлээн авагчийн э-мэйл хаягийг принтерийн Contacts дотор бүртгүүлнэ. Энэ нь скан хийхдээ э-мэйл хаягийг нь оруулахгүйгээр Contacts-с хүлээн авагчийг сонгох боломжийг олгоно. |
|
5. Хянах самбараас сканнердах |
Принтерийн хянах самбар |
Хяналтын самбараас скан хийх. |