LDAP серверийн хайлтын тохиргооны зүйлс

Заалтууд

Тохиргоонууд болон тайлбарууд

Search Base (Distinguished Name)

Хэрэв та дурын домэйныг хайхыг хүсэж байгаа бол LDAP серверийн домэйн нэрийг тодорхой зааж өгнө үү. 0 – 128 тэмдэгтийн хооронд Unicode (UTF-8) дээр оруулна уу. Хэрэв та дурын хамаарлыг хайгаагүй бол үүнийг хоосон орхино уу.

Локал серверийн лавлахын жишээ: dc=server,dc=local

Number of search entries

Хайлтын илэрцийн хамгийн дээд утгыг зааж өгнө үү (5 - 500 хооронд). Хэрэв хайлтын илэрцийн тоо нь заасан утгаас хэтэрвэл, анхааруулах зурвас гарч ирэх ба зарим серверийн мэдээлэл хайлтаас хасагдаж болзошгүй. Хайлтад бүх серверийг хамруулахын тулд хайлтын шалгуураа сайжруулж, хайлтын илэрцийн тоог багасгаарай.

User name Attribute

Хэрэглэгчийн нэрсийг хайх үед харуулах хамаарлын нэрийг тодорхой зааж өгнө үү. 1 – 255 тэмдэгтийн хооронд Unicode (UTF-8) дээр оруулна уу. Эхний тэмдэгт a – z эсвэл A – Z байвал зүгээр.

Жишээ: cn, uid

User name Display Attribute

Хэрэглэгчийн нэрээр харуулах хамаарлын нэрийг тодорхой зааж өгнө үү. 0 – 255 тэмдэгтийн хооронд Unicode (UTF-8) дээр оруулна уу. Эхний тэмдэгт a – z эсвэл A – Z байвал зүгээр.

Жишээ: cn, sn

Fax Number Attribute

Факсын дугаараар хайх үед харуулах хамаарлын нэрийг тодорхой зааж өгнө үү. 1 – 255 тэмдэгтийн хооронд A – Z, a – z, 0 – 9, - ашиглан нийлэмж оруул. Эхний тэмдэгт a – z эсвэл A – Z байвал зүгээр.

Жишээ: facsimileTelephoneNumber

Email Address Attribute

Э-мэйл хаягаар хайх үед харуулах хамаарлын нэрийг тодорхой зааж өгнө үү. 1 – 255 тэмдэгтийн хооронд A – Z, a – z, 0 – 9, - ашиглан нийлэмж оруул. Эхний тэмдэгт a – z эсвэл A – Z байвал зүгээр.

Жишээ: mail

Arbitrary Attribute 1 - Arbitrary Attribute 4

Та хайх өөр бусад хамаарлыг тодорхой зааж өгч болно. 0 – 255 тэмдэгтийн хооронд Unicode (UTF-8) дээр оруулна уу. Эхний тэмдэгт нь a – z ба A – Z байвал зүгээр. Хэрэв та дурын хамаарлыг хайгаагүй бол үүнийг хоосон орхино уу.

Жишээ: o, ou