Суурилуулах байршил ба зай

Аюулгүй ашиглалтыг хангахын тулд принтерийг дараах нөхцөлд таарсан байрлалд байрлуулна.

  • Принтерийн жинг дэмжих боломжтой тэгш, тогтвортой гадаргуу

  • Принтерийн хоолой, нээлтийг хааж, таглахгүй байх байрлал

  • Цаасыг төвөггүй ачаалж, гаргах боломжтой байрлал

  • Энэ гарын авлагын "Орчны нөхцөл" дэх нөхцлүүдийг хангасан байрал

Чухал:

Принтерийг дараах байрлалд байрлуулж болохгүй; эс тэгвээс эвдрэх магадлалтай.

  • Нар шууд тусах газар

  • Температур, чийгшлийн эрс өөрчлөлт бүхий газар

  • Гал гарч болзошгүй газар

  • Дэгдэмхий бодис бүхий газар

  • Донслох, чичирхийлэх газар

  • Телевиз эсвэл радионы ойролцоо

  • Хэт их шороо тоостой газар

  • Устай ойролцоо

  • Агааржуулагч эсвэл халаагч төхөөрөмжийн ойролцоо

  • Чийгшүүлэгчийн ойролцоо

Статик цахилгаан үүсгэх магадлалтай байршилд урьдчилан сэргийлэх зорилгоор худалдаанд байдаг статикийн эсрэг шалны дэвсгэрийг ашиглана уу.

Принтерийг зөв суурилуулж, ажиллуулах хангалттай зайг гарга.

Урд

A

1449.3 мм (57.1 инч)

B

366.5 мм (14.4 инч)

C

1055.8 мм (41.6 инч)

Дээд

A

939.7 мм (36.9 инч)

B

944.0 мм (37.2 инч)

C

353.4 мм (13.9 инч)

D

332.0 мм (13.1 инч)

E

122.0 мм (4.8 инч)

F

386.5 мм (15.2 инч)