Сүлжээний орчин дахь мэдээлэл

Мэдээлэл

Шийдэл

The Wi-Fi environment needs to be improved. Turn the wireless router off and then turn it on. If the connection does not improve, see the documentation for the wireless router.

Принтерээ утасгүй роутертэй ойр байрлуулан, аливаа саадыг үгүй болгосны дараа утасгүй роутерээ унтраагаарай. 10 секунд хүлээгээд, дараа нь асаана. Хэрвээ холбогдохгүй бол утасгүй роутертэй хамт дагалдан ирдэг гарын авлагыг хараарай.

*No more devices can be connected. Disconnect one of the connected devices if you want to add another one.

Та принтерийн Wi-Fi Direct (Энгийн AP) холболтоор зөвшөөрөгдөх хамгийн олон тооны төхөөрөмжүүдийг холбосон байна. Өөр компьютер эсвэл ухаалаг төхөөрөмжийг нэмэхийн тулд эхлээд холбогдсон төхөөрөмжүүдээс нэгийг салгах буюу өөр сүлжээнд холбоно уу.

Та принтерийн хянах самбар болон сүлжээний төлвийн хуудсыг шалгаснаар нэгэн зэрэг холбогдох боломжтой утасгүй төхөөрөмжүүдийн тоо болон холбогдсон төхөөрөмжүүдийн тоог баталгаажуулах боломжтой.

The same SSID as Wi-Fi Direct exists in the environment. Change the Wi-Fi Direct SSID if you cannot connect a smart device to the printer.

Принтерийн хянах самбар дээрээс Wi-Fi Direct-н тохиргооны дэлгэцрүү орж, тохиргоог өөрчлөхийн тулд цэсийг сонго. Та DIRECT-XX- -н ардаас сүлжээний нэрийг өөрчилж болно. 22 болон түүнээс бага тэмдэгт оруулна.