Таны хийсэн тохиргооны улмаас зүйлс байхгүй байж болзошгүй.
Өнгөтөөр эсвэл нэг өнгөөр хувилах уу гэдгээ сонго.
Автомат
Эхийг өнгөт эсвэл хар цагаан эсэхийг илрүүлж, хамгийн тохиромжтой өнгөний горимыг ашиглан автоматаар хуулбарлана.
Эхээс хамаарч, хар цагаан эхүүд нь өнгөтөөр, эсвэл өнгөт эхүүд нь хар цагаанаар танигдаж болно. Хэрэв автомат илрүүлэлт зөв ажиллахгүй бол, өнгөт горимоор Өнгөт эсвэл Хар Цагаан-г сонгож, эсвэл илрүүлэх мэдрэмтгий чанарыг тохируулах замаар хувилах. Үндсэн дэлгэцээс Тохиргоо > Принтерийн тохиргоо > Системийн Удирдлага > Хуулах Өнгөний мэдрэмтгий байдал-г сонгож мэдрэмтгий чанарыг тохируулж болно.
Өнгөт
Эхийг өнгөтөөр хуулна.
Хар Цагаан
Эхийг хар цагаанаар хуулна (нэг өнгөөр).
Хувилсан үр дүн бүдэг байвал нягтшилын түвшинг ихэсгэ. Бэх балархайтвал нягтшилын түвшинг багасга.
Ашиглахыг хүссэн цаасны эх үүсвэрийг сонгоно. Автомат сонгогдсон үед, автоматаар илрүүлсэн эх хэмжээ, заасан томруулах харьаанаас хамаарч тохиромжтой хэмжээ автоматаар авагдана.
Томруулах болон жижигрүүлэх харьцааг тохируулна. Утгыг товшиж, 25 – 400%-н хүрээнд эхийг томруулах эсвэл жижигрүүлэхэд ашиглагдсан томруулалтыг тодорхойл.
Скандах хүрээг илрүүлж, сонгосон цаасны хэмжээнд тааруулан эхийг автоматаар томруулж эсвэл жижигрүүлнэ. Эхийг хүрээлээд цагаан зай байвал сканнерийн шилний булангийн тэмдэг ()-ээс эхэлсэн цагаан хүрээг сканнерийн хүрээ гэж үзэн нөгөө талынх нь хүрээг тайрч болзошгүй.
Багасгаж тааруул
Цаасны хэмжээнд тааруулахын тулд Багасгах/Томсгох утгаас жижиг хэмжээтэй сканнердсан зургийг хувилна. Хэрэв Багасгах/Томсгох утга цаасны хэмжээнээс том бол цаасны ирмэгийн гадна өгөгдөл хэвлэгдэж болзошгүй.
Чөлөөт хэлбэр(мм)
Цаасны босоо болон хэвтээ талын уртыг зааж өгч томсгох буюу багасгана.
Чөлөөт хэлбэр(%)
Эхийн босоо болон хэвтээ талыг өөрчлөх хэмжээг өөрөөр зааж өгч томсгох буюу багасгана.
Бо хэмжээ
100 % томруулалтаар хувилна.
A3→A4 болон бусад
Тодорхой цаасны хэмжээнд тааруулан эхийг автоматаар томруулж эсвэл жижигрүүл.
Эхийн төрлийг сонго. Эхийн төрөлтэй нийцүүлэхийн тулд хамгийн сайн чанараар хувилна.
2-талт бүдүүвчийг сонго.
1→1 талт
Эхийн нэг талыг цаасны нэг талд хувилна.
2>2-талт
Хоёр талтай эхийн хоёр талыг хуудас цаасны хоёр талд хувилна. Өөрийн эхийн чиглэл болон эх ба цаасны нуруулдах байрлалыг сонгоно уу.
1>2-талт
Нэг талтай хоёр эхийг хуудас цаасны хоёр талд хувилна. Эхийн чиглэл болон цаасны нуруулдах байрлалыг сонгоно уу.
2>1-талт
Хоёр талтай эхийн хоёр талыг хоёр хуудас цаасны нэг талд хувилна. Эхийн чиглэл болон эхийн нуруулдах байрлалыг сонгоно уу.
Хувилалтын зураглалыг сонгоно уу.
Ганц хуудас
Ганц талтай эхийг ганц хуудаст багтааж хувилна.
2 хүртэл
2-оор бүдүүвчид, хоёр ганц талтай эхийг ганц хуудаст багтааж хувилна. Бүдүүвчийн дараалал ба эхийн чиглэлийг сонгоно уу.
4 хүртэл
4-өөр бүдүүвчид, дөрвөн ганц талтай эхийг ганц хуудаст багтааж хувилна. Бүдүүвчийн дараалал ба эхийн чиглэлийг сонгоно уу.
Олон хуудаст бичиг баримтыг багц багцаар нь багцалж, эрэмбэлэн хэвлэхийн тулд Жиших (Хуудасны эрэмбэ) сонгоно уу.
Бүлэг (Ижил хуудас) ижил тооны хуудсыг бүлэг хэлбэрээр авч олон хуудас бичиг баримтыг хэвлэх бол сонгоно уу.
Хэрэв та Эргүүлж ангилах-г сонговол босоо ба хэвтээ чиглэлд ээлжлэн хэвлэх боломжтой. Энэ онцлогийг ашиглах үед Автомат гэснийг Цаасны тохиргоо хэлбэрээр сонгоно уу.
Хэрэв та Шилжүүлж ангилах-г сонговол хуулбар бүрийг шилжүүлж зөрүүлэх боломжтой. Гүйцээгчийг суурилуулсан үед гарч ирнэ.
Үдэх байрлалыг сонго. Гүйцээгчийг суурилуулсан үед гарч ирнэ.
Цоолтуурын нүхийн байрлалыг сонго. Цоологчийг суурилуулсан үед гарч ирнэ.
Дэвтэрлэж үдэх хуулбар хийхийг хүсвэл дараах тохиргоог хийнэ.
Энэ цэс нь зөвхөн дэвтэрлэж үдэх функц идэвхжсэн үед гарч ирнэ.
Үдэх
Дэвтэрлэж үдсэн хуулбар хийхийг зөвшөөрнө.
Үдсэн Хуудасны тоо
Дэвтэрлэж үдэх хуудсын тоогоо тодорхойлно.
Хуваах
Тусад нь хэвлэхийг зөвшөөрдөг.
Гадар
Хуулбарт хавтас нэмэхийг танд зөвшөөрдөг.
Цаасны тохиргоо
Хавтаст цаас ачаалсан цаасны эх үүсвэрээ сонгоно.
Хагас нугалсан хуулбар хийхийг хүсвэл эдгээр тохиргоог зааж өгнө.
Энэ цэс нь зөвхөн хагас нугалах функц идэвхжсэн үед гарч ирнэ.
Голоор нь Нугалах
Хагас нугалсан хуулбар хийхийг зөвшөөрнө.
Нэг нугалаасанд орох хуудас
Хагас нугалах хуудсын тоогоо тодорхойлно.
Гарч ирэхэд нь хуулбарыг салгахыг зөвшөөрнө.
Хэвлэх Горим
Хагас нугалсан цаасны гадна талд эсвэл дотор нь хэвлэх эсэхийг сонгоно уу.
Гурав нугалсан хуулбар хийхийг хүсвэл эдгээр тохиргоог зааж өгнө.
Энэ цэс нь зөвхөн гурав нугалах функц идэвхэжсэн үед гарч ирнэ.
Гурав нугалсан
Гурав нугалсан хуулбар хийхийг зөвшөөрнө.
Гурав нугалах хуудасны тоог зааж өгнө.
Гурав нугалсан цаасны гадна талд эсвэл дотор талд хэвлэхийг сонгоно.
Чигийг нээх
Нээх чиглэлийг сонгоно.