
Програмаас шалтгаалж үйлдлүүд болон дэлгэцний байдал нь ялгаатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг програмын тусламжаас үзнэ үү.
Принтерт цаасыг ачаал.
Хэвлэхийг хүссэн файлаа нээ.
Хэвлэх харилцах цонхонд хандахын тулд Хэвлэх-ийг Файл цэс буюу өөр бусад удирдлагаас сонго.
Хэрэв шаардлагатай бол, Дэлгэрэнгүйг Харуулах эсвэл
-г дарж хэвлэх цонхыг томруулна.
Принтерээ сонгоно.
Дэлгэгддэг цэснээс Хэвлэх Тохиргоо-г сонгоно.

Хэрэв Хэвлэх Тохиргоо цэс нь macOS Catalina (10.15) эсвэл дараагийн хувилбар, macOS High Sierra (10.13), macOS Sierra (10.12), OS X El Capitan (10.11), OS X Yosemite (10.10), OS X Mavericks (10.9) дээр харагдахгүй байвал Epson принтерийн драйверыг зөв суулгаагүй байна гэсэн үг. Үүнийг дараах цэснээс идэвхжүүл.
Системийн тохируулгууд (эсвэл Системийн тохиргоо) гэснийг Apple цэс > Принтер ба Сканнер (эсвэл Хэвлэх ба сканнердах, Хэвлэх ба Факсдах) дээрээс сонгож, принтерийг устгаад дараа нь принтерээ дахин нэмнэ. Принтер нэмэх зааврыг дараахаас харна уу.
Жинхэнэ Epson принтер нэмэх (зөвхөн Mac OS-д зориулагдсан)
macOS Mojave (10.14) нь TextEdit зэрэг Apple-ийн гаргасан програмуудын Хэвлэх Тохиргоо руу хандах боломжгүй.
Хэрэгтэй бол тохиргоог өөрчил.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл принтерийн цэсний сонголтыг харна уу.
Хэрэв та хэвлэгдэх баримтыг санах ойд хадгалахыг хүсвэл попап цэснээс Хэвлэх Тохиргоо-г сонгоод Хадгалах Төхөөрөмжид Хадгалах ба Хэвлэх-г Ажлын төрөл гэж сонгоод хадгалах чиглэлийг тохируулна.
Хэвлэх товчийг дар.
Хэвлэлтийг цуцлахыг хүсвэл компьютер дээрээс Суурь дахь принтерийн тэмдгийг товшино. Цуцлахыг хүссэн ажлыг сонгож, дараа нь явц хэмжигчийн хажууд
-г товшино уу. Гэхдээ та хэвлэх ажил принтер рүү бүрэн илгээгдсэний дараа компьютероос хэвлэх ажлыг цуцлах боломжгүй. Энэхүү тохиолдолд, принтерийн хяналтын самбарыг ашиглан хэвлэх ажлыг цуцална.