IP-FAX Settings > VoIP Gateway Settings <Epson Device Admin>-г тохируулах

Заалт

Тохиргоо ба тайлбар

Use VoIP Gateway

VoIP гарцаар IP факс илгээх болон хүлээн авахыг идэвхжүүлэх эсвэл идэвхгүй болгохыг сонго.

Your Phone Number

VoIP Гарцыг ашиглан G3 Факс-т таарах төхөөрөмжрүү IP факс илгээх үед ашиглахын хүсч буй факсын дугаарыг оруул. Энэ нь гадагш явж буй факсын толгой болж харагдана. 0-9 + эсвэл хоосон зай ашиглан 20 хүртэлх тэмдэгт оруулах боломжтой.

Main Unit URI

Дараах тохиргоог хийнэ үү.

sip:<<IP факсын Факсын дугаар>>* @<<Принтерийн Хост нэр эсвэл IP хаяг>>

SIP RX Port Number

1 - 65535-н хоорондох нэг байт тоо ашиглан ирж буй SIP пакетуудыг хүлээн авах портын дугаарыг оруул.

SIP TX Transport

Гадагшаа явж буй SIP хүсэлтийг илгээх үед ашиглах протоколыгUDP эсвэл TCP-с сонго.

*: Энэ факсын дугаар нь G3 факс илгээж хүлээн авахад ашиглах принтерийн факсын дугаар юм. Факсын дугаарыг VoIP гарцруу урьдчилан бүртгүүл.

Registered VoIP Gateway

Бүртгүүлэх эсвэл засахыг хүссэн VoIP гарцын тохиргоогоо сонгоод Edit-г товш. Дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл дараахыг харна уу.

VoIP гарцыг бүртгүүлэх <Epson Device Admin>

Заалт

Тохиргоо ба тайлбар

ID

VoIP гарцын бүртгэлийн ID-г харуулна.

Name

VoIP гарцын нэрийг харуулна.

IP Address

VoIP гарцын хост нэр эсвэл IP хаягийг харуулна.

Port Number

VoIP гарцын портын дугаарыг харуулна.

VoIP Gateway Priority Settings

IP факс илгээх болон хүлээн авахад ашиглах VoIP гарцын илгээх нөхцөл болон эрэмбийн тохиргоог тохируул. Дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл дараахыг харна уу.

VoIP гарцын илгээх нөхцөлийг тохируулах <Epson Device Admin>

VoIP гарцын эрэмбийг тохируулах <Epson Device Admin>

Заалт

Тохиргоо ба тайлбар

Priority

VoIP гарцын эрэмбийн тохиргоог харуулна.

VoIP Gateway(ID)

Registered VoIP Gateway жагсаалтад бүртгүүлсэн VoIP гарцын бүртгэлийн ID-г харуулна.

Conditions

Анхны илгээх факсын дугаарыг харуулна (VoIP гарцын илгээх нөхцөл).

Media (T.38) Settings

Заалт

Тохиргоо ба тайлбар

T.38 RX Port Number

1 - 65535-н хоорондох нэг байт тоо ашиглан T.38 өгөгдөл хүлээн авах портын дугаарыг оруул.

RTP RX Port Number

1024 - 65534-н хоорондох нэг байт тоо ашиглан RTP (Бодит Цаг Дээр Тээвэрлэх Протокол) өгөгдөл хүлээн авах портын дугаарыг оруул.