Та Ирсэн захидлууд/Нууц-ийг үндсэн дэлгэц дээрх Факсын хайрцаг-аас олж болно.
Шуудан ба нууцлалын хайрцгууд нь Факсын хайрцаг > Ирсэн захидлууд/Нууц-д байна.
Та ирсэн захидлууд ба нууцлалын хайрцагт нийтдээ 200 хүртэлх баримт хадгалах боломжтой.
Та нэг ирсэн захидлын хайрцаг ашиглан 10 хүртэлх нууцлалын хайрцаг бүртгүүлж болно. Хайрцагны нэр нь хайрцган дээр гарч ирнэ. Нууцлалтай XX нь нууцлалын хайрцаг бүрийн анхдагч нэр юм.
Хүлээн авсан факсын жагсаалтыг илгээгчийн нэр хүлээн авсан огноо ба хуудсаар нь харуулна. Хэрэв Файлын Нэр-г Бусад-д тохируулсан бол илгээгчийн нэрний оронд файлын нэр гарч ирнэ.
Баримтын урьдчилан харах дэлгэцийг харуулна.
Хуудсын урьдчилан харахыг харуулахын тулд -г сонго.
: Багасгах буюу томсгоно.
: Зургийг баруун тийш нь 90 градус эргүүлнэ.
: Дэлгэцийг сумны чигт шилжүүлнэ.
: Өмнөх эсвэл дараагийн хуудас руу шилжинэ.
Үйл ажиллагааны тэмдгүүдийг нуухын тулд урьдчилсан дэлгэц дээр тэмдгээс бусад хүссэн газраа товш. Тэмдгүүдийг харахын тулд дахин товш.
Таны урьдчилан харж буй баримтыг хэвлэнэ.
Та хэвлэж эхлэхийн өмнө Хувь зэрэг тохиргоог хийж болно. Зарим тохиргоог ашиглахын тулд нь нэмэлт бүтээгдэхүүн шаардлагатайг анхаараарай.
Таны урьдчилан харж буй баримтыг устгана.
Хадгалсан огноо ба цаг, хуудсын нийт тоо зэоэг сонгосон баримтын мэдээллийг харуулна.
Та сонгосон баримтдаа дараах ажиллагааг хийж болно.
Факс илгээх
Дамжуулах(И-мэйл)
Дамжуулах(Сүлжээний хавтас)
Дамжуулах (Үүлэн)
Санах төхөөрөмж рүү хадгалах
Баримтыг хадгалах буюу дамжуулахдаа Дамжуулах(И-мэйл), Дамжуулах(Сүлжээний хавтас), болон Санах төхөөрөмж рүү хадгалах тохиргоонуудаас PDF эсвэл TIFF-г Файлын формат дээрээс сонгох боломжтой. Та PDF-г сонгохдоо шаардлагатай бол дараах тохиргоог PDF тохиргоо-д хийж болно.
Баримт Нээх Нууц үг
Зөвшөөрлийн Нууц үг-г Хэвлэлт ба Засалт-д
Дуусахаар нь устгах зурвас гарч ирсэн үед Асаах-ийг сонгож Дамжуулах(И-мэйл) эсвэл Санах төхөөрөмж рүү хадгалах гэх мэт явцыг гүйцээсний дараа факсыг устгана.
Сонгосон баримтыг устгана.
Файлын Нэр: Сонгосон баримтын нэрийг тохируулна.
Энэ нь зөвхөн хайрцагт хадгалагдсан факс байгаа үед гарч ирнэ. Хайрцаг дахь бүх факсыг хэвлэнэ. Та хэвлэгчийн тохиргоог хийх боломжтой. Энэ хуудсан дахь Хэвлэх Тохиргоо дээрээс тайлбарыг үзээрэй.
Энэ нь зөвхөн хайрцагт хадгалагдсан факс байгаа үед гарч ирнэ. Бүх факсыг хайрцаг дахь гадаад санах ойн төхөөрөмж рүү хадгална.
Та баримт хадгалах эсвэл дамжуулахдаа PDF эсвэл TIFF-г Файлын формат-д сонгож болно. Та PDF-г сонгохдоо шаардлагатай бол дараах тохиргоог PDF тохиргоо-д хийж болно.
Асаах-г Дуусахаар нь устгах-с сонгосноор хадгалах ажил дууссан үед бүх баримтыг устгана.
Хайрцагт баримт байгаа үед энэ гарч ирнэ. Хайрцаг дахь бүх уншсан баримтыг устгана.
Хайрцагт баримт байгаа үед энэ гарч ирнэ. Хайрцаг дахь бүх уншаагүй баримтыг устгана.
Энэ нь зөвхөн хайрцагт хадгалагдсан факс бичиг баримт байгаа үед гарч ирнэ. Хайрцаг дахь бүх факсыг устгана.
Та Шуудан > Хайрцгийн цэс > Тохиргоо-г сонгоход дараах зүйлс гарч ирнэ.
Санах ой дүүрсэн Сонголт: Ирсэн захидлын хайрцаг дүүрсний дараа ирж буй факсыг хэвлэх эсвэл цуцлах нэг сонголтыг сонго.
Шуудангийн Нууц үгийн Тохиргоо: Та нууц үг тохируулах эсвэл өөрчилж болно.
Хүлээн авсан факсуудыг автоматаар устгах: Асаах сонгосноор тодорхой хугацааны дараа ирсэн захидлууд дахь хүлээн авсан факсын бичиг баримтыг автоматаар устгана. Факсын тохиргоог дагах сонгосон үед дараах тохиргоог ашиглана.
Тохиргоо > Принтерийн тохиргоо > Факсын тохиргоо > Хүлээн авах Тохиргоо > Хадгалах/Дамжуулах тохиргоо > Түгээмэл Тохиргоонууд > Хайрцгийн баримтыг устгах тохиргоо
Та нууцлалын хайрцаг ба Хайрцгийн цэс > Тохиргоо-г сонгоход дараах зүйлс гарч ирнэ.
Нэр: Нууцлалын хайрцагт нэр оруулна уу.
Хайрцгийг нээх нууц үг: Та нууц үг тохируулах эсвэл өөрчилж болно.
Хүлээн авсан факсуудыг автоматаар устгах: Асаах сонгосноор тодорхой хугацааны дараа ирсэн захидлууд дахь хүлээн авсан факсын бичиг баримтыг автоматаар устгана.
Та нууцлалын хайрцгийг сонгосон үед энэ зүйлийг харуулах ба Хайрцгийн цэс-г сонго. Нууцлалын хайрцгийн одоогийн тохиргоог арилгаад, хадгалагдсан бүх бичибр баримтуудыг устгана.
Хэвлэх хувийн тоог тохируул.
Хэвлэхийг хүссэн хуудсаа сонгоно.
Та дараах зүйлсийг тохируулах боломжтой.
Зарим тохиргоог ашиглахын тулд нь нэмэлт бүтээгдэхүүн шаардлагатайг анхаараарай.
2-талт:
Хайрцаг доторх олон хуудастай баримтыг цаасны хоёр талд хэвлэх эсэхийг тохируул.
Үдэх зах:
2 талт хэвлэлтийн нуруулдах байрлалыг сонгоно уу.
Дуусч байна
Цаасыг Гаргах
Үдээс
Цоолох
Голоор нь Нугалах
Гурав нугалсан
Дараах зүйлст тохиргоо хийгээрэй.
Хагас нугалсан хуулбар хийхийг зөвшөөрнө.
Нэг нугалаасанд орох хуудас
Хагас нугалах хуудсын тоогоо тодорхойлно.
Хэвлэх Горим
Цаасыг дундуур нь нугалсан үед хэвлэх гадаргуу нь цаасны дотор эсвэл гадар аль нь байхыг сонгоно.
Гурав нугалсан хуулбар хийхийг зөвшөөрнө.
Гурав нугалах хуудасны тоог зааж өгнө.
Цаасыг гурав нугалсан үед хэвлэх гадаргуу нь цаасны дотор эсвэл гадар аль нь байхыг сонгоно.
Нуруулдах байрлалыг сонгоно уу.
Гарч ирсэн сонголтуудаас нэг гаралтын тавиурыг сонгоорой. Зөвхөн үдэлт гүйцээгч эсвэл дотоод тавиурыг суурилуулсан үед энэ цэс харагдана.
Үүнийг сонгосон үед хэвлэлт дуусахад сонгосон баримт устах болно.
Сонгосон баримтыг хэвлэнэ.
Хүлээн авсан факсыг хадгалах болон дамжуулах тохиргоо
Заасан нөхцөлтэй хүлээн авсан факсыг хадгалах болон дамжуулах тохиргоо
Факсын ажлын түүхийг шалгах