PC-FAX драйвер нь, өөр программ дээр бүтээсэн баримтыг компьютероос шууд факс хэлбэрээр илгээх боломжтой програм юм. PC-FAX драйвер нь FAX Utility-г суулгах үед давхар суулгагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг программын тусламжаас үзнэ үү.
Windows Server үйлдлийн системүүд дэмжигдэхгүй.
PC-FAX драйверийг суулгасан эсэхийг шалга. Доорх "Windows-с хандах" эсвэл "Mac OS-с хандах"-г харна уу.
Тухайн баримтыг үүсгэхэд ашигласан програмаас хамаарч үйлдэл харилцан адилгүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг программын тусламжаас үзнэ үү.
Програмын Хэвлэх эсвэл Хэвлэх Тохируулга-г Файл цэснээс сонгоно. Принтер (ФАКС)-ээ сонгож, дараа нь Тохируулгууд эсвэл Шинж чанар дээр дарна.
Програмын Хэвлэх-г Файл цэснээс сонгоно. Принтер (ФАКС)-ээ Принтер-н тохиргоо болгож сонгоод, дараа нь Fax Settings эсвэл Recipient Settings-г дэлгэгддэг цэснээс сонгоно.