Энэхүү принтерээс гарч буй радио долгион эрүүл мэндийн электрон тоног төхөөрөмжид сөрөг нөлөө үзүүлж, тэдгээрийг бүрэн гүйцэд ажиллагаанд саад учруулж болно.Эрүүл мэндийн байгууламж, эсвэл эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн ойролцоо тус принтерийг ашиглахдаа, эрүүл мэндийн байгууламжийг төлөөлж буй эрх бүхий ажилтны өгсөн зааварчилгааг дагаж, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн бүх анхааруулга, санамжийг дагах хэрэгтэй.
Энэхүү принтерээс гарч буй радио долгион автомат хаалга болон галын дохио зэрэг автомат хяналттай төхөөрөмжийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай ба үйл ажиллагааны доголдлоос болж осол зөрчилд хүргэж болно.Энэхүү принтерийг автомат хяналттай төхөөрөмжийн дэргэд ашиглахдаа, тэдгээр төхөөрөмжийн бүх анхааруулга, санамжийг дагаж мөрдөнө үү.