Принтерийн драйвер нь бусад програмаас авсан хэвлэх командын дагуу принтерийг удирддаг. Принтерийн драйвер дээр тохиргоог хийх нь хамгийн сайн хэвлэлтийн үр дүнд хүргэнэ. Мөн принтерийн драйверийн хэрэглүүрийг ашиглан принтерийн төлвийг шалган, үйл ажиллагаа явуулах хамгийн сайн нөхцлийг хангах боломжтой.
Цаасны Тохируулга буюу Хэвлэх-ийг програмынхаа Файл цэснээс дар. Хэрэв шаардлагатай бол, Дэлгэрэнгүйг Харуулах (эсвэл )-г дарж хэвлэх цонхыг томруулж болно.
Хэрэглэж байгаа програмаас шалтгаалж, Хуудасны тохиргоо нь Файл цэсэд байхгүй байж магадгүй ба хэвлэх цонхыг харуулах үйлдлүүд өөр байж бас магадгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг програм хангамжийн тусламжаас үзнэ үү.
Системийн тохируулгууд (эсвэл Системийн тохиргоо) гэснийг Apple цэс > Принтер ба Сканнер (эсвэл Хэвлэх ба сканнердах, Хэвлэх ба факсдах) дээрээс сонгоод дараа нь принтерийг сонго. Сонголт ба Хангамж > Хэрэгсэл > Принтерийн хэрэгслийг нээх дээр дарна.