Хянах самбарын нүүр дэлгэц дээрх Тохиргоо гэснийг сонгоно.
Принтерийн тохиргоо > Факсын тохиргоо > Факсын Тохиргооны Визард-г сонго.
Дэлгэц дээрх зааварчилгааг дагаад өөрийн компанийн нэр, факсын дугаар зэрэг илгээгчийн нэрийг оруулна.
Таны илгээгчийн нэр болон факсын дугаар гадагш илгээх факс дээр толгой хэлбэрээр харагдана.
Тусгай дуудлагын ая илрүүлэх (DRD) тохиргоог хийнэ.
Телефон утасны олон компанийн санал болгодог утасны аяны онцгой үйлчилгээ (компани бүрт үйлчилгээний нэр өөр байдаг), нэг утасны шугам дээр хэд хэдэн утасны дугаартай байх боломжийг олгоно. Дугаар бүрт хэд хэдэн аяны төрлийг оноодог. Та дуут дуудлагад нэг дугаар, факсын дуудлагад өөр дугаарыг ашиглах боломжтой. DRD дээр факсанд оноосон аяны төрлийг сонгоно.
Бүс нутгаас хамаарч, Асс. ба Офф нь DRD-н сонголт хэлбэрээр харагдана. Тусгай дуудлагын тохиргоог ашиглахын тулд, Асс.-г сонгоно.
Хүлээн авах Горим тохиргоог хийнэ.
Дэлгэц дээр харагдаж буй өөрийн хийсэн тохиргоогоо шалгаад дараагийн дэлгэц рүү очно.
Тохиргоог засаж өөрчлөх бол дээр товш.
Шалгаж эхлэх-г сонгож факсын холболтоо шалгаад, дараа нь Хэвлэх-г сонгож холболтын төлвийг харуулдаг тайланг хэвлэнэ.
Мэдээлсэн асуудал байвал, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд тайлан дээрх зааврыг дагана.
Хэрэв Шугамын Төрлийг Сонгох дэлгэц гарч ирвэл, шугамын төрлийг сонго.
- Та принтерээ PBX утасны систем, терминалийн адапторт холбож байхдаа PBX-г сонгоно уу.
- Та принтерийг стандарт утасны шугамтай холбохдоо PSTN-г сонгож Бататгалт дэлгэцэнд харуулсан Бүү илрүүл-г сонгоно. Гэвч үүнийг Бүү илрүүл-д тохируулсанаар, принтер дуудлага хийхдээ факсын дугаарын эхний орныг алгасч, факсыг буруу дугаар руу явуулж магадгүй.