Нууц үг шифрлэх

Нууц үг шифрлэлт нь принтерт хадгалсан нууцлалтай мэдээллийг (бүх нууц үг, сертификатын нууц түлхүүр) шифрлэхийг зөвшөөрдөг.

  1. Web Config-д хандахын тулд принтерийн IP хаягийг веб хөтчид оруулж өгнө.

    Принтертэй ижил сүлжээнд холбогдсон компьютероос принтерийн IP хаягийг оруулна уу.

    Та принтерийн IP хаягийг дараах цэсээс шалгах боломжтой.

    Тохиргоо > Принтерийн тохиргоо > Сүлжээний тохиргоо > Сүлжээний Статус > Утастай LAN/Wi-Fi төлөв

  2. Администратороор нэвтрэхийн тулд Администраторын нууц үгийг оруул.

  3. Дараах дараалалд сонго.

    Product Security таб > Password Encryption

    Тэмдэглэл:

    Мөн та принтерийн хянах самбараас тохируулж болно.

    Тохиргоо > Принтерийн тохиргоо > Системийн Удирдлага > Хамгаалалтын тохиргоо > Нууц үг шифрлэх

  4. Шифрлэлтийг идэвхжүүлэхийн тулд ON гэснийг сонго.

  5. OK дарна.