Утасны төхөөрөмжийг принтертэй холбох

Нэг утасны шугам дээр принтер, телефон ашиглахдаа телефоныг принтертэй холбоно.

Тэмдэглэл:
  • Таны утсанд факсын ажиллагаа байдаг бол, холбохоос өмнө факсын ажиллагааг идэвхгүй болгоно. Дэлгэрэнгүйг утасны төхөөрөмжтэй цуг ирэх гарын авлагаас үзээрэй. Утасны төхөөрөмжийн загвараас хамааран факсын функцийг бүрэн идэвхгүй болгох боломжгүй тул та үүнийг гадаад утас болгон ашиглах боломжгүй байж болно.

  • Хэрэв та хариулах аппарат холбосон бол Хариулах Дохио өгөх тохиргоог хариулах аппаратны хариулах дохионы тооноос ихээр тохируулсан эсэхээ магадлаарай.

  1. Принтерийн ар талын EXT. портоос тагийг салгана.

  2. Утасны төхөөрөмж, EXT. портыг утасны кабельтай холбоно.

    Тэмдэглэл:

    Утасны дан шугамыг хуваалцан хэрэглэх үед, утасны төхөөрөмжийг принтерийн EXT. порттой холбохоо мартуузай. Та утасны төхөөрөмж, принтерийн тусад нь холбохоор, шугамыг салаалсан бол, утас, принтер зохих ёсоор ажиллахгүй.

  3. Принтерийн хянах самбар дээрх Факс -г сонгоно.

  4. Харилцуурыг авна уу.

    Факс илгээх эсвэл хүлээн авах зурвасыг дараах дэлгэцэн дээр харуулсны адилаар үзүүлсэн бол холболт бий болсон байна.