Шийдэл
Хэвлэх Дараалал-г принтерийн драйверийн Арчилгаа таб дээрээс сонгоно.
Хэрэв принтер оффлайн эсвэл түр зогссон бол Принтер цэснээс оффлайн эсвэл түр зогссон тохиргоог арилгах.
Шийдэл
Жинхэнэ Epson принтерийн драйверыг (EPSON XXXXX) суулгасан эсэхээ шалгана уу. Жинхэнэ Epson принтерийн драйвер суулгаагүй бол, боломжит функцууд нь хязгаарлагдмал байна. Жинхэнэ Epson принтерийн драйверыг ашиглахыг бид зөвлөж байна.
Та том хэмжээний мэдээлэл бүхий зураг хэвлэж байгаа бол, компьютерын санах ой хүрэхгүй байж болно. Зургийг бага нарийвчлал эсвэл бага хэмжээтэйгээр хэвлэнэ үү.
Та бүх шийдлийг оролдож үзээд асуудлыг шийдэж чадахгүй байвал, принтерийн драйверийг устгаж дараа нь дахин суулгана уу.
Та программ хангамжийг хамгийн сүүлийн үеийн хувилбар луу шинэчилж асуудлыг арилгах боломжтой. Программ хангамжийн төлөвийг шалгахын тулд программ хангамжийг шинэчлэх хэрэгслийг ашиглана уу.
Шийдэл
EPSON Status Monitor 3-г принтерийн драйверийн Арчилгаа таб дээрээс товшиж, дараа нь принтерийн төлөвийг шалгана уу. EPSON Status Monitor 3-г идэвхгүйжүүлсэн бол Өргөтгөсөн Тохиргоо-г Арчилгаа таб дээрээс сонгоод дараа нь EPSON Status Monitor 3-г идэвхжүүл-г сонгоно.
Шийдэл
Хэвлэх Дараалал-г принтерийн драйверийн Арчилгаа таб дээрээс сонгоно. Хэрвээ хэрэгцээгүй өгөгдөл үлдвэл Принтер цэсний Бүх бичиг баримтыг болих-г сонгоно.
Шийдэл
Хянах самбар > Төхөөрөмж ба принтерүүд харах (эсвэл Принтерүүд, Принтерүүд ба факсууд) дээрх принтерийн дүрсэн дээр хулганаа хоёр товшоод, Өгөгдмөл принтерээр сонгох гэснийг товш.
Хэрэв хэд хэдэн принтерийн дүрс байвал, зөв принтерийг сонгохын тулд дараахыг хар.
Жишээ)
USB холболт: EPSON XXXX Сери
Сүлжээний холболт: EPSON XXXX Сери (сүлжээ)
Хэрвээ принтерийн драйверийг хэд хэдэн удаа суулгавал принтерийн драйверийн хуулбарууд үүсч болно. Хэрэв "EPSON XXXX Сери (хуулбар 1)" гэх мэтээр үүсвэл, хуулбарлагдсан драйверийн тэмдэгтийн байруун товчыг дараад Төхөөрөмжийг арилгах-г дарна.
Шийдэл
Хэвлэх Дараалал-г принтерийн драйверийн Арчилгаа таб дээрээс сонгоно.
Принтерийн портыг Үзүүлэлт > Порт гэж Принтер цэснээс дараах байдлаар зөв тохируулсан эсэхийг шалга.
USB холболт: USBXXX, Сүлжээний холболт: EpsonNet Print Port
Хэрэв та портыг өөрчилж чадахгүй бол Администратороор ажиллуулах гэснийг Принтер цэснээс сонгоно. Хэрэв Администратороор ажиллуулах гэж гарч ирэхгүй бол системийн администратортойгоо холбогдоно уу.