Wi-Fi Direct (Энгийн AP) холболтыг идэвхжүүлсэн үед, та > Wi-Fi Direct > Тохируулгыг эхлүүлэх > гэж орж тохиргоог өөрчилж болох ба дараагийн цэс харагдана.
Принтер лүү холбогдоход ашигладаг байсан Wi-Fi Direct (Энгийн AP) сүлжээний нэрийг (SSID), өөрийн сонгосон нэр болгон өөрчил. Та хянах самбарын програм хангамжийн гар дээр гарч байгаа сүлжээний нэрийг (SSID) ASCII тэмдэгтүүдээр тохируулах боломжтой. Та 22 хүртэлх тэмдэгт оруулах боломжтой.
Сүлжээний нэрийг (SSID) өөрчлөх үед бүх холбогдсон төхөөрөмжүүд салгагдсан байна. Хэрэв та төхөөрөмжийг дахин холбохыг хүсвэл шинэ сүлжээний нэрийг (SSID) ашиглана уу.
Принтер лүү холбогдоход зориулсан Wi-Fi Direct (Энгийн AP) нууц үгийг өөрийн сонгосон утга болгон өөрчил. Та хянах самбарын програм хангамжийн гар дээр гарч байгаа нууц үгийг ASCII тэмдэгтүүдээр тохируулах боломжтой. Та 8 – 22 тэмдэгт оруулах боломжтой.
Нууц үгийг өөрчлөх үед бүх холбогдсон төхөөрөмжүүд салгагдсан байна. Хэрэв та төхөөрөмжийг дахин холбохыг хүсвэл шинэ нууц үгийг ашиглана уу.
Принтерт холбогдоход ашиглах Wi-Fi Direct-н давтамжийн хамрах хүрээг өөрчилнө. Та 2.4 ГГц эсвэл 5 ГГц-г сонгож болно.
Давтамжийн хамрах хүрээг өөрчлөх үед бүх холбогдсон төхөөрөмжүүд салгагдсан байна. Төхөөрөмжийг дахин холбоно уу.
5 ГГц рүү шилжих үед 5 ГГц давтамжийн хамрах хүрээг дэмждэггүй төхөөрөмжүүд рүү дахин холбогдох боломжгүйг анхаарна уу.
Принтерийн Wi-Fi Direct (Энгийн AP) тохиргоог салга. Үүнийг салгах үед, принтер лүү Wi-Fi Direct (Энгийн AP) холболтоор холбогдсон бүх төхөөрөмжүүдийн холболт салгагдана.
Бүх Wi-Fi Direct (Энгийн AP) тохиргоог өгөгдмөл болгон буцаана.
Принтерт хадгалагдсан ухаалаг төхөөрөмжийн Wi-Fi Direct (Энгийн AP) холболтын мэдээлэл нь устах болно.