Microsoft Word, Excel зэрэг програмуудын Хэвлэх цэсний хэвлэгч факсыг сонгосноор бичиг баримтууд, зураг, нүүр хуудастай үүсгэсэн хүснэгтүүд зэрэг өгөгдлийг шууд илгээж болно.
Дараах тайлбар дээр Microsoft Word-ыг жишээ болгон ашигласан. Ямар програм ашиглаж байгаагаас хамааран бодит үйлдэл өөр өөр байж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол програмын тусламжийг харна уу.
Програм ашиглан факсаар илгээх баримт үүсгэнэ үү.
Та нэг факс дамжуулалтанд 200 хүртэлх хуудсыг нэг өнгөөр эсвэл нүүр хуудсыг оролцуулан 100 хуудсыг өнгөтөөр илгээх боломжтой.
Файл цэснээс Хэвлэх-г сонгоно.
Програмын Хэвлэх цонх гарч ирнэ.
Принтер-ээс XXXXX (FAX)-г сонгоод (XXXXX нь таны принтерийн нэр) факс илгээх тохиргоог шалгана уу.
Хэвлэх тоо-г 1 гэж сонгоно уу. Хэрвээ 2 эсвэл түүнээс ихээр сонговол факс зөв илгээгдэхгүй.
Хэрвээ Paper Size, Orientation, Color, Image Quality эсвэл Character Density зэргийг тодорхойлохыг хүсвэл Принтерийн үзүүлэлт эсвэл Үзүүлэлт-ийг дарна уу.
PC-FAX-н тусламжаас дэлгэрэнгүйг лавлаарай.
Хэвлэх товчийг дар.
FAX Utility-г анх удаа хэрэглэж байгаа тохиолдолд өөрийн мэдээллийг бүртгүүлэх цонх гарч ирнэ. Хэрэгцээтэй мэдээллийг оруулаад OK дар.
FAX Utility-н Recipient Settings дэлгэц гарч ирнэ.
Та ижил факсын дамжуулалтаар бусад бичиг баримтыг илгээхийг хүсвэл Add documents to send чагтыг сонгоно уу.
Та алхам 10 дээр Дараах-г дарахад бичиг баримт нэмэх дэлгэц гарч ирнэ.
Шаардлагатай бол Attach a cover sheet чагтыг сонго.
Хүлээн авагчийг зааж өгнө.
Хэрвээ принтерийн тань Шугамын Төрөл нь PBX гэж тохируулсан болон зөв угтвар кодыг оруулахын оронд нэврэх код нь # (чагт) хэрэглэхээр тохируусан бол # (чагт) дарна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Шугамын Төрөл-г доорх Холбогдох мэдээллийн холбоосын Үндсэн Тохиргоо дээрээс харна уу.
Хэрэв та FAX Utility үндсэн дэлгэц дээрх Optional Settings-оос Enter fax number twice-г сонгосон бол Add эсвэл Дараах дарахдаа ижил дугаарыг дахин оруулах хэрэгтэй.
Дэлгэцийн дээд хэсэгт байрлах Recipient List-д хүлээн авагч нэмэгдэнэ.
Sending options табыг дараад дамжууллын сонголтын тохиргоог хийнэ.
Дараах дар.
Эхний бичиг баримтад сонгосон Image Quality ба Color тохиргоо нь бусад бичиг баримтал ашиглагдана.
Cover Sheet Settings цонхонд дараахыг шаардлагатай бол хийнэ.
Хэрвээ нүүр хуудсан дээрх зүйлүүдийн дарааллыг өөрчлөхийг хүсвэл Cover Sheet Formatting-г дарна. Та Paper Size-г ашиглан нүүр хуудасны хэмжээг сонгож болно. Мөн та илгээх гэж буй баримтанд өөр өөр хэмжээтэй нүүр хуудас сонгож болно.
Хэрвээ нүүр хуудсан дээрх текстийн хэвийг өөрчлөхийг хүсвэл Font-г дарна.
Хэрвээ та илгээгчийг мэдээллийг өөрчлөхийг хүсвэл Sender Settings-г дарна.
Та нүүр хуудсанд оруулсан агуулга бичигээ шалгахыг хүсвэл Detailed Preview-н дарна.
Илгээх агуулгаа шалгаад Send-г дарна.
Илгээхээсээ өмнө хүлээн авагчын нэр болон факсын дугаар үнэн зөв болохыг шалгаарай. Илгээх нүүр хуудас болон баримтыг урьдчилан харахыг хүсвэл Preview-г дарна.
Илгээлт эхлэхэд илгээлтийн төлөвийг харуулсан цонх гарч ирнэ.
Илгээлтийг зогсоохийн тулд өгөгдлийг сонгоод Цуцлах -г дарна. Мөн та принтерийн хянах самбарыг ашиглан цуцалж болно.
Хэрвээ илгээлтийн явцад алдаа гарвал Communication error гэсэн цонх гарч ирнэ. Алдааны мэдээллийг шалгаад дахин илгээнэ.
Хэрвээ Display Fax Status Monitor During Transmission нь FAX Utility үндсэн дэлгэцийн Optional Settings дэлгэц дээр сонгогдоогүй бол Fax Status Monitor дэлгэц (дээр дурдсан илгээлтийн төлөвийг хянах дэлгэц) гарч ирэхгүй.