Хүлээн авсан боловсруулаагүй факс байгаа бол, боловсруулаагүй ажлын тоо нь нүүр дэлгэцийн дээр харагдана. "Боловсруулагдаагүй" гэдэг үгний тайлбарыг доорх хүснэгтээс үзээрэй.
Шуудангийн хайрцаг дүүрэхэд факс хүлээн авах боломжгүй болно. Баримтыг шалгасны дараа шуудангийн хайрцагаас устгах хэрэгтэй.
Хүлээн авсан факсыг хадгалах/дамжуулах тохиргоо |
Боловсруулагдаагүй төлөв |
---|---|
Хэвлэж байгаа*1 |
Хэвлэгдэхээр хүлээгдэж байгаа эсвэл хэвлэгдэж байгаа хүлээн авсан баримт байна. |
Шуудангийн хайрцаг болон нууцлалтай шуудангийн хайрцагт хадгалах |
Шуудангийн хайрцаг болон нууцлалтай шуудангийн хайрцагт хүлээн авсан уншигдаагүй баримтууд байна. |
Гадаад санах ойн төхөөрөмжид хадгалах |
Хүлээн авсан баримтыг хадгалах зориулалттай хавтасыг агуулсан төхөрөмж байхгүй болон өөр бусад шалтгаанаас болж төхөөрөмжид хараахан хадгалж амжаагүй хүлээн авсан баримтууд байна. |
Компьютерт хадгалах |
Компьютер унтах горимд байгаа болон өөр бусад шалтгаанаас болж компьютерт хараахан хадгалж амжаагүй хүлээн авсан баримтууд байна. |
Шилжүүлж байгаа |
Шилжүүлэх гэж байгаа эсвэл шилжүүлж чадаагүй хүлээн авсэн баримтууд байна*2. |
*1: Факсын хадгалах/дамжуулах ямар ч тохиргоог тохируулаагүй тохиолдолд, эсвэл хүлээн авсан баримтыг гадаад санах ойн төхөөрөмж буюу компьютерт хадгалангаа хэвлэхээр тохируулсан тохиолдолд.
*2: Шилжүүлж чадаагүй баримтуудыг шуудангийн хайрцагт хадгалахаар тохируулсан бол, шуудангийн хайрцагт шилжүүлэгдэж чадаагүй, хараахан уншигдаагүй баримтууд байна. Шилжүүлж чадаагүй баримтуудыг хэвлэхээр тохируулсан бол, хэвлэлт бүрэн дуусахгүй.
Хэрэв та факсын хадгалах/дамжуулах нэгээс олон тохиргоог ашиглаж байгаа бол, боловсруулагдаагүй ажлын тоо нь, ганц факсыг хүлээн авсан үед ч "2" эсвэл "3" гэж гарч магадгүй. Жишээ нь, хэрэв та факсуудыг шуудангийн хайрцаг болон ксмпьютерт хадгалахаар тохируулсан бол, факсыг хараахан шуудангийн хайрцаг болон компьютерт хараахан хадгалж амжаагүй үед боловсруулагдаагүй ажлын тоо нь "2" гэж гарна.