Сүлжээний хавтас руу сканнердах үед зурвасууд нь хянах самбар дээр харагдана

Хянах самбар дээр алдааны зурвас гарч ирвэл асуудлыг шийдэхийн тулд дараах жагсаалтын зурвасыг шалгаарай.

Мессежүүд

Шийдлүүд

DNS алдаа. DNS тохиргоог шалга.

Компьютерт холбогдож чадахгүй. Дараахыг шалгах.

  • Принтер дээрх харилцах жагсаалтын хаяг болон хуваалцсан хавтасны хаяг адил эсэхийг шалгаарай.

  • Хэрвээ компьютерийн IP хаяг хөдөлгөөнгүй бөгөөд гараар тохируулагдсан бол IP хаягийн сүлжээний зам дахь компььютерийн нэрийг солиорой.

    Жишээлбэл: \\EPSON02\SCAN-аас \\192.168.xxx.xxx\SCAN

  • Компьютер асаалттай бөгөөд амраагүй байгааг шалгаарай. Хэрвээ компьютер амарсан бол та сканнердсан зургийг хуваалцсан хавтаст хадгалж болохгүй.

  • Компьютерийн хамгаалалтын хана болон нууцлалын програм хангамжийг түр хугацаагаар идэвхгүй болгоорой. Ингэснээр алдаа арилвал нууцлалын програм хангамжийн тохиргоог шалга.

  • Хэрвээ Нийтийн сүлжээ нь сүлжээний байрлалаар сонгогдсон бол та эдгээр сканнердсан зургуудыг хуваалцсан хавтаст хадгалж болохгүй. Цонх бүрт илгээх тохируулгыг хий.

  • Хэрвээ та зөөврийн компьютер ашиглаж байгаа бөгөөд IP хаяг нь DHCP гэж тохируулагдсан бол сүлжээ дахин холбогдоход IP хаяг өөрчлөгдөж болно. IP хаягийг дахин хүлээж ав.

  • DNS тохиргоо зөв эсэхийг шалга. DNS тохиргооны талаар сүлжээний администратортой холбогд.

  • DNS серверийн удирдлагын хүснэгт шинэчлэгдээгүй тохиолдолд компьютерийн нэр болон IP хаяг өөр байж болно. DNS серверийн администратортой холбогд.

Баталгаажуулалтын алдаа. Баталгаажуулалтын арга, баталгаажуулсан данс, баталгаажуулсан нууц үгийг шалгана уу.

Хэрэглэгчийн нэр болон нууц үг компьютер болон принтерийн харилцагчийн хэсэг дээр зөв байгаа эсэхийг шалга. Мөн нууц үгний ашиглах хугацаа дуусаагүй болохыг бататга.

Харилцааны алдаа гарлаа. Wi-Fi/сүлжээний холболтыг шалгана уу.

Харилцах жагсаалт дээр бүртгэсэн сүлжээний хавтастай холбогдож чадахгүй. Дараахыг шалгах.

  • Web Config дээр Use Microsoft network sharing идэвхжсэн эсэхийг бататга.

    Network > MS Network-ийг Web Config-ээс сонго.

  • Принтер дээрх харилцах жагсаалтын хаяг болон хуваалцсан хавтасны хаяг адил эсэхийг шалгаарай.

  • Хуваалцсан хавтасны тодруулгын Хуваалцах болон Хамгаалалт таб дээр харилцах жагсаалтанд хэрэглэгчийн хандалтын эрх нэмэгдэх ёстой. Мөн, хэрэглэгчийн зөвшөөрөл “Зөвшөөрсөн” байх ёстой.

Файлын нэр аль хэдийн ашиглалтанд байна. Файлыг дахин нэрлээд скандана уу.

Файлын нэрний тохиргоог өөрчил. Үгүй бол, хуваалцсан хавтас дахь файлыг шилжүүлэх, устгах эсвэл файлын нэрийг соль.

Скандсан файлууд хэтэрхий том байна. Зөвхөн XX хуудас илгээгдлээ. Байрлал дээр хангалттай сул зай байгаа эсэхийг шалга.

Компьютерт хангалттай дискний зай байхгүй. Компьютер дэх сул зайг нэмэгдүүл.

Алдаа гарсан цэгийг шалгах

Шийдэл

Хуваалцсан хавтас руу сканнердсан зургийг хадгалахад хадгалах процесс дараах байдлаар үргэлжилнэ. Та алдаа гарсан цэгийг шалгаж болно.

Заалтууд

Үйл ажиллагаа

Алдааны Зурвас

Холбогдож байна

Принтерээс компьютер лүү холбогдох.

DNS алдаа. DNS тохиргоог шалга.

Компьютер лүү нэвтрэх

Компьютер лүү хэрэглэгчийн нэр болон нууц кодтой нэвтэрнэ.

Баталгаажуулалтын алдаа. Баталгаажуулалтын арга, баталгаажуулсан данс, баталгаажуулсан нууц үгийг шалгана уу.

Хадгалах хавтасыг шалгаж байна

Хуваалцсан хавтасны сүлжээний замыг шалга.

Харилцааны алдаа гарлаа. Wi-Fi/сүлжээний холболтыг шалгана уу.

Файлын нэрийг шалгаж байна

Таны хадгалахыг хүссэн файлтай адил нэртэй файл хавтаст байгаа эсэхийг шалга.

Файлын нэр аль хэдийн ашиглалтанд байна. Файлыг дахин нэрлээд скандана уу.

Файлыг бичиж байна

Шинэ файл бичнэ үү.

Скандсан файлууд хэтэрхий том байна. Зөвхөн XX хуудас илгээгдлээ. Байрлал дээр хангалттай сул зай байгаа эсэхийг шалга.