Хуулбарласан зүйл, эсвэл скандсан зургууд бохирдсон байвал, сканнерын шил-г цэвэрлэнэ үү.
Баримтын тагийг нээж хаах үедээ гар, хуруугаа хавчуулахгүй байхад анхаарна. Эс бөгөөс гэмтэх аюултай.
Принтерийг цэвэрлэхдээ алкоголь болон шингэрүүлэгчийг хэзээ ч ашиглаж болохгүй. Эдгээр химийн бодис нь принтерт эвдрэл гэмтэл учруулж болно.
Баримтын тагийг нээнэ.
сканнерын шил-н гадаргууг цэвэрлэхдээ хөнгөн, хуурай, цэвэр даавууг ашиглана.
Хэрэв шилний гадаргуун дээр өөх тос, эсвэл арилгахад хэцүү бусад материалын толбо суусан байвал, бага хэмжээний шил арчигчийг ашиглаж, зөөлөн даавуугаар арилгана. Үлдсэн бүх шингэнийг арчиж хатаана.
Шилний гадаргуу дээр хэт чанга дарж болохгүй.
Шилний гадаргууг зурах, эвдэлж гэмтээхгүйн тулд болгоомжтой арчина. Эвдэрч гэмтсэн шилэн гадаргуу сканы чанарыг бууруулах магадлалтай.