Принтерийн сувгаар дамжуулж эд юмс оруулахгүй байх.
Хэвлэж байхад принтер дотор гараа оруулахгүй байх.
Принтерийн дотор талын цагаан хавтгай кабель утсанд гараа хүргэхгүй байх.
Принтерийн дотор талд болон эргэн тойронд шатамхай хий агуулсан аэрозолын бүтээгдэхүүн ашиглахгүй байх. Тэдгээрийг ашигласнаар гал түймэр гарч болно.
Принтерийн толгойг гараар хөдөлгөхгүй байх; эс тэгвээс, та принтерт эвдрэл гэмтэл учруулж болно.
Сканнерийн эд ангийг хаахдаа гараа хавчуулахаас болгоомжилно уу.
Эх хувийг тавихдаа сканнерын шил дээр хэт чанга дарахгүй байх.
Үргэлж товчийг ашиглаж принтерийг унтрааж байх. гэрэл анивчихаа болих хүртэл принтерийн залгуурыг салгахгүй, эсвэл тэжээлийг залгуураар унтраахгүй байх.
Та принтерийг удаан хугацаагаар ашиглахгүй бол, тэжээлийн цахилгаан утсыг цахилгааны залгуураас салгахаа мартуузай.