Document Capture Pro Server-г ашиглахын тулд, Server Mode-г Web Config-с тохируул.
Мөн та Server Mode-г хянах самбараас дараах цэсэд нэвтрэх замаар тохируулах боломжтой.
Тохиргоо > Принтерийн тохиргоо > Скандах Тохиргоо > Document Capture Pro > Ажиллах горим
Web Config-д хандахын тулд принтерийн IP хаягийг веб хөтчид оруулж өгнө.
Принтертэй ижил сүлжээнд холбогдсон компьютероос принтерийн IP хаягийг оруулна уу.
Та принтерийн IP хаягийг дараах цэсээс шалгах боломжтой.
Тохиргоо > Принтерийн тохиргоо > Сүлжээний тохиргоо > Сүлжээний Статус > Утастай LAN/Wi-Fi төлөв
Администратороор нэвтрэхийн тулд Администраторын нууц үгийг оруул.
Дараах дараалалд сонго.
Scan/Copy таб > Document Capture Pro
Mode-н Server Mode гэснийг сонгоно уу.
Server Address-т Document Capture Pro Server суулгасан серверийн хаягийг оруулна уу.
IPv4, IPv6, хостын нэр эсвэл FQDN форматаар 2 – 255 тэмдэгт оруулна уу. FQDN форматтай бол та ASCII (0x20 – 0x7E) дээр үсэг тоон тэмдэгт харин хаягийн эхлэл эсвэл төгсгөлөөс бусад тохиолдолд “-” ашиглаж болно.
OK дарна.
Сүлжээг дахин холбож, дараа нь тохиргоог идэвхжүүлнэ.