Принтерийн толгойг тэгшлэх эсвэл цаасны замыг цэвэрлэсний дараа хэвлэлт сайжрахгүй бол принтерийн доторх тунгалаг хальс бохирдсон байж болно.
Хэрэгтэй зүйлс:
Хөвөн багс (хэд хэдэн)
Хэдэн дусал угаалгын бодистой ус (аяганы 1/4 усанд 2–3 дусал угаалгын бодис)
Бохирдлыг шалгах гэрэл
Угаалгын бодистой уснаас өөр цэвэрлэгээний бодис хэрэглэх шаардлагагүй.
товч дээр дарж принтерийг унтраана.
Сканнерийг нээнэ.
Тунгалаг хальс бохирдсон эсэхийг шалгана. Гэрэл ашиглавал бохирдлыг харахад дөхөм байна.
Тунгалаг хальсанд (A) бохирдол (хурууны хээ эсвэл тос) үүссэн байвал дараагийн алхам руу шилжинэ.
A: тунгалаг хальс
B: зам
Замд (B) хүрэхээс болгоомжил. Эс тэгвэл хэвлэх боломжгүй болж мэднэ. Зам дээрх тос нь үйл ажиллагаанд хэрэгцээтэй байдаг учир үүнийг арчиж болохгүй.
Хөвөн багсыг угаалгын нунтагтай усаараа чийглээд ус дусахааргүй болгоод бохирдсон хэсгийг арчина.
Принтер дотор наалдсан бэхэнд хүрэхгүй байхын тулд болгоомжлоорой.
Бохирдлыг зөөлөн арчина. Хэрвээ хальсыг хөвөнгөөр хэт хүчтэй дарвал пүрш нь байрлалаа алдаж принтер гэмтэх магадлалтай.
Хальсыг арчихын тулд шинэ хуурай хөвөн багс ашиглаарай.
Хальсан дээр ямар ч сэмэрдэс үлдээж болохгүй.
Бохирдлыг тараахгүй байх үүднээс хөвөн багсаа байн байн шинээр солих хэрэгтэй.
Хальсны бохирдол байхгүй болтол үйлдлээ 4–5 удаа давтана.
Хальс бохирдолгүй болсон эсэхийг харж шалгана.