> Асуудлыг шийдэх > LCD Дэлгэц дээр зурвас, алдааны код гарсан > Төлөв цэс дээр алдааны код гарч ирэх

Төлөв цэс дээр алдааны код гарч ирэх

Хэрэв ажил амжилттай дуусаагүй бол, ажил тус бүрийн түүх дээрх алдааны кодыг шалгаарай. Та товч дээр дарсны дараа Ажил-г сонгон алдааны кодыг шалгах боломжтой. Дараах хүснэгтийг харан алдаа болон түүний шийдлийг хараарай.

Код

Асуудал

Шийдэл

001

Цахилгаан тасарсны улмаас бүтээгдэхүүн унтарсан.

-

101

Санах ой дүүрсэн.

Хэвлэх ажлын хэмжээг бууруулахын тулд доорх аргыг туршиж үзнэ үү.

  • Принтерийн чанар болон нягтралыг бууруул.

  • Форматын тохиргоог өөрчил.

  • Хэвлэх ажилд ашиглагдсан зураг, үсэг, үсгийн хэвийн хэмжээг бууруул.

102

Багц хэвлэлт санах ой дутмаг учраас амжилтгүй боллоо.

  • Тохиргоо > Принтерийн тохиргоо > Системийн Удирдлага > Дотоод Санах ойг Арилгах > Бүгдийг Арилгах-г сонгоод дараа нь татаж авсан үсгийн хэв ба макрог арилгана уу.

  • Хэвлэх ажлын хэмжээг бууруулахын тулд доорх аргыг туршиж үзнэ үү. Хэрэв та эдгээр аргыг ашиглахыг хүсэхгүй байгаа бол нэг удаадаа нэг хувийг хэвлээд үз.

    • Принтерийн чанар болон нягтралыг бууруул.

    • Форматын тохиргоог өөрчил.

    • Хэвлэх ажилд ашиглагдсан зураг, үсэг, үсгийн хэвийн хэмжээг бууруул.

103

Хэвлэлтийн чанар санах ой дутмаг учраас муудсан байна.

Хэрэв та хэвлэлтийн чанарыг бууруулахыг хүсэхгүй бол хэвлэх ажлын хэмжээг бууруулахад дараах аргыг туршаад үз.

  • Форматын тохиргоог өөрчил.

  • Хэвлэх ажилд ашиглагдсан зураг, үсэг, үсгийн хэвийн хэмжээг бууруул.

104

Урвуу хэвлэлт санах ой дутмаг учраас амжилтгүй боллоо.

  • Тохиргоо > Принтерийн тохиргоо > Системийн Удирдлага > Дотоод Санах ойг Арилгах > Бүгдийг Арилгах-г сонгоод дараа нь татаж авсан үсгийн хэв ба макрог арилгана уу.

  • Хэрэв та урвуугаар хэвлэхийг хүсвэл хэвлэх ажлын хэмжээг бууруулахад дараах аргыг туршаад үз.

    • Принтерийн чанар болон нягтралыг бууруул.

    • Форматын тохиргоог өөрчил.

    • Хэвлэх ажилд ашиглагдсан зураг, үсэг, үсгийн хэвийн хэмжээг бууруул.

106

Хандалтын хяналтын тохиргооны улмаас компьютероос хэвлэх боломжгүй.

Принтерийн администратортаа хандана уу.

107

Хэрэглэгчийн баталгаажуулалт амжилтгүй боллоо. Энэ ажил цуцлагдлаа.

  • Хэрэглэгчийн нэр болон нууц үг зөв эсэхийг баталгаажуул.

  • Тохиргоо > Принтерийн тохиргоо > Системийн Удирдлага > Хамгаалалтын тохиргоо > Хандалтын Хяналт-г сонго. Хэрэглэгчийн хязгаарлалтын функцийг идэвхжүүлээд, баталгаажуулах мэдээлэлгүйгээр ажлыг зөвшөөр.

108

Принтерийг унтраах үед нууцлалтай ажлын мэдээлэл устгагдсан байна.

-

109

Хүлээн авсан факс аль хэдийн устгагдсан.

-

110

Ачаалсан цаас хоёр талт хэвлэлтийг дэмждэггүй учраас ажил зөвхөн ганц талд л хэвлэгдсэн.

Хэрэв та 2 талт хэвлэлтийг гүйцэтгэхийг хүсвэл, 2 талт хэвлэлтийг дэмждэг цаас ачааллаарай.

111

Ашиглах боломжтой санах ой дуусаж байна.

Хэвлэх ажлын хэмжээг бууруулахын тулд доорх аргыг туршиж үзнэ үү.

  • Принтерийн чанар болон нягтралыг бууруул.

  • Форматын тохиргоог өөрчил.

  • Хэвлэх ажилд ашиглагдсан зураг, үсэг, үсгийн хэвийн хэмжээг бууруул.

120

Нээлттэй платформ ашиглан холбогдсон сервертэй холбоо тогтоох боломжгүй.

Сервер болон сүлжээнд алдаа байхгүй эсэхийг баталгаажуул.

130

Багц хэвлэлт санах ой дутмаг учраас амжилтгүй боллоо.

Хэвлэх ажлын хэмжээг бууруулахын тулд доорх аргыг туршиж үзнэ үү. Хэрэв та эдгээр аргыг ашиглахыг хүсэхгүй байгаа бол нэг удаадаа нэг хувийг хэвлээд үз.

  • Принтерийн чанар болон нягтралыг бууруул.

  • Форматын тохиргоог өөрчил.

  • Хэвлэх ажилд ашиглагдсан зураг, үсэг, үсгийн хэвийн хэмжээг бууруул.

131

Урвуу хэвлэлт санах ой дутмаг учраас амжилтгүй боллоо.

Хэрэв та урвуугаар хэвлэхийг хүсвэл хэвлэх ажлын хэмжээг бууруулахад дараах аргыг туршаад үз.

  • Принтерийн чанар болон нягтралыг бууруул.

  • Форматын тохиргоог өөрчил.

  • Хэвлэх ажилд ашиглагдсан зураг, үсэг, үсгийн хэвийн хэмжээг бууруул.

132

Санах ой дутмаг учраас хэвлэх боломжгүй.

Хэвлэх өгөгдлийн хэмжээг бууруулахын тулд доорх аргыг туршиж үзнэ үү.

  • Илүү жижиг цаасны хэмжээ рүү өөрчил.

  • Хэвлэх өгөгдлийн зургийн хэмжээг бууруулж эсвэл үсгийн хэвний хэмжээг багасгаж өгөгдлийг хялбаршуул.

133

Санах ой дутмаг учраас 2 талаар хэвлэх боломжгүй. Зөвхөн нэг талаар хэвлэгдэнэ.

Хэвлэх өгөгдлийн хэмжээг бууруулахын тулд доорх аргыг туршиж үзнэ үү.

  • Илүү жижиг цаасны хэмжээ рүү өөрчил.

  • Хэвлэх өгөгдлийн зургийн хэмжээг бууруулж эсвэл үсгийн хэвний хэмжээг багасгаж өгөгдлийг хялбаршуул.

141

Принтерийн HDD-д алдаа гарлаа. Энэ ажил цуцлагдлаа.

Epson-ы тусламж үйлчилгээ болон Epson-ы эрх бүхий үйлчилгээ үзүүлэгчтэй холбоо барьж HDD-г сольно уу.

151

Нэвтрэх хэрэглэгчийн нэр болон нууцлалтай ажилтай холбоотой хэрэглэгчийн нэр таарахгүй байгаа учраас хэвлэхгүй.

Нууцлал бүхий ажилтай холбогдох хэрэглэгчийн нэртэй ижил хэрэглэгчийн нэрээр нэвтэрсэн эсэхээ баталгаажуул.

201

Санах ой дүүрсэн.

  • Ажил-с хүлээн авсан факсыг Ажил/Төлөв дээрээс хэвлээрэй.

  • Ажил дахь Ажил/Төлөв-д хадгалагдсан хүлээн авсан факсыг устга.

  • Хэрэв та нэг өнгөт факсыг ганц газар луу илгээж байгаа бол, Шууд илгээхийг ашиглан илгээх боломжтой.

  • Эх хувиа хоёр болон түүнээс дээш хэсэгт хувааж хэд хэдэн багцаар нь илгээнэ.

202

Хүлээн авагч машин шугамыг тасалсан байна.

Хэсэг хүлээгээд дахин оролдоно уу.

203

Бүтээгдэхүүн дуудлагын аяыг танисангүй.

  • Утасны кабель зөв холбогдсон, мөн утасны шугам ажиллаж байгаа эсэхийг магадлаарай.

    Принтерийг утасны шугамтай холбох

  • Принтер PBX эсвэл терминал адаптерт холбогдсон үед, Шугамын Төрөл тохиргоог PBX рүү солиорой.

  • Тохиргоо > Принтерийн тохиргоо > Факсын тохиргоо > Үндсэн Тохиргоо > Дуудах Дохио Танилт-г сонгосны дараа, дуудлагын аяна тохиргоог идэвхгүй болго.

204

Хүлээн авагч машин завгүй байна.

  • Хэсэг хүлээгээд дахин оролдоно уу.

  • Хүлээн авагчийн факсын дугаарыг шалгана уу.

205

Хүлээн авагч машин хариулсангүй.

Хэсэг хүлээгээд дахин оролдоно уу.

206

Утасны кабель нь бүтээгдэхүүний LINE болон EXT. порт руу буруу холбогдсон байна.

Принтерийн LINE порт болон EXT. портын холболтыг шалга.

207

Бүтээгдэхүүн утасны шугамд холбогдоогүй байна.

Утасны кабелыг утасны шугамд холбо.

208

Факс зарим хүлээн авагчид руу илгээгдэж чадсангүй.

Факсын журнал эсвэл өмнөх факсын Хамгийн сүүлийн Дамжуулалт тайланг Факс горим дээр Факсын Тайлан-аас хэвлэж амжилтгүй хүлээн авах газрыг шалгана уу. Амжилтгүй Өгөгдөл Хадгалах тохиргоо идэвхжсэн үед, Ажил дахь Ажил/Төлөв дээрээс факсыг дахин илгээх боломжтой.

301

Санах ойн төхөөрөмжид өгөгдлийг хадгалах хангалттай сул зай байхгүй байна.

  • Санах ойн төхөөрөмжийн сул зайг ихэсгэ.

  • Баримтын тоог багасга.

  • Сканнердах нарийвчлал эсвэл шахалтын харьцааг ихэсгэж сканнердсан зургийн хэмжээг багасга.

302

Санах ойн төхөөрөмж бичих хамгаалалттай байна.

Санах ойн төхөөрөмжийн бичих хамгаалалтыг идэвхгүй болго.

303

Сканнердсан зургийг хадгалах хавтас үүсгэгдээгүй байна.

Өөр санах ойн төхөөрөмжийг оруул.

304

Санах ойн төхөөрөмжийг авсан байна.

Санах ойн төхөөрөмжийг дахин оруул.

305

Өгөгдлийг санах ойн төхөөрөмжид хадгалах үед алдаа гарлаа.

Хэрэв санах ойн төхөөрөмжид компьютероос хандаж байгаа бол, түр хүлээгээд дахин оролдож үзээрэй.

306

Санах ой дүүрсэн.

Бусад үргэлжилж буй ажлыг дуустал нь хүлээ.

311

DNS алдаа гарлаа.

  • Тохиргоо > Принтерийн тохиргоо > Сүлжээний тохиргоо > Нэмэлт > TCP/IP-г сонгосны дараа DNS тохиргоог шалга.

  • Сервер, компьютер, хандалтын цэгийн DNS тохиргоог шалга.

312

Баталгаажуулалтын алдаа гарлаа.

Тохиргоо > Принтерийн тохиргоо > Сүлжээний тохиргоо > Нэмэлт > И-мэйл Сервер > Серверийн тохиргоо-г сонгосны дараа серверийн тохиргоог шалга.

313

Холболтын алдаа гарлаа.

  • Сүлжээний холболтын тайланг хэвлэж принтер сүлжээнд холбогдсон эсэхийг шалга.

  • Тохиргоо > Принтерийн тохиргоо > Сүлжээний тохиргоо > Нэмэлт > И-мэйл Сервер > Серверийн тохиргоо-г сонгож, э-мэйл серверийн тохиргоо зөв эсэхийг шалга. Холболтын үзлэгийг ажиллуулж алдааны шалтгааныг шалгах боломжтой.

  • Э-мэйл сервер болон тохиргооны баталгаажуулах арга тохирохгүй байж магадгүй. Унтраах-г баталгаажуулалтын аргаар сонгосон тохиолдолд, э-мэйл серверийн баталгаажуулалтын арга Байхгүй дээр тохируулагдсан эсэхийг магадла.

314

Өгөгдлийн хэмжээ нь хавсаргах файлын хамгийн их хэмжээнээс хэтэрсэн байна.

  • Сканнердах тохиргоо дээр Хавс. файл хам их хэмжээ тохиргоог ихэсгэ.

  • Сканнердах нарийвчлал эсвэл шахалтын харьцааг ихэсгэж сканнердсан зургийн хэмжээг багасга.

315

Санах ой дүүрсэн.

Бусад үргэлжилж буй ажлыг дууссаны дараа дахин оролд.

316

Шуудангийн шифрлэлтийн алдаа гарлаа.

  • Шифрлэлтийн сертификатын тохиргоо зөв эсэхийг шалга.

  • Принтерийн цагийн тохиргоо зөв эсэхийг шалга.

317

Шуудангийн мэдээллийн алдаа гарлаа.

  • Баталгаажуулах сертификатын тохиргоо зөв эсэхийг шалга.

  • Принтерийн цагийн тохиргоо зөв эсэхийг шалга.

318

Домэйн хязгаарлалтын алдаа гарлаа.

Таны имэйл хаягийн домэйн хязгаарлагдмал эсэхийг шалгахын тулд администратортайгаа холбогдоно уу.

321

DNS алдаа гарлаа.

  • Тохиргоо > Принтерийн тохиргоо > Сүлжээний тохиргоо > Нэмэлт > TCP/IP-г сонгосны дараа DNS тохиргоог шалга.

  • Сервер, компьютер, хандалтын цэгийн DNS тохиргоог шалга.

322

Баталгаажуулалтын алдаа гарлаа.

Байрлал тохиргоонуудыг шалгана.

323

Холболтын алдаа гарлаа.

  • Байрлал тохиргоонуудыг шалгана.

  • Сүлжээний холболтын тайланг хэвлэж принтер сүлжээнд холбогдсон эсэхийг шалга.

324

Заасан хавтаст аль хэдийн ижил нэртэй файл байна.

  • Ижил нэртэй файлыг устга.

  • Файлын нэрийн угтварыг Файлын Тохиргоо дээр соль.

325

Заасан хавтаст хангалттай сул зай байхгүй байна.

  • Заасан хавтас дахь сул зайг ихэсгэ.

  • Баримтын тоог багасга.

  • Сканнердах нарийвчлал эсвэл шахалтын харьцааг ихэсгэж сканнердсан зургийн хэмжээг багасга.

327

Санах ой дүүрсэн.

Бусад үргэлжилж буй ажлыг дуустал нь хүлээ.

328

Хүлээн авах газар буруу эсвэл байхгүй байна.

Байрлал тохиргоонуудыг шалгана.

330

FTPS/FTPS аюулгүй холболтын алдаа гарлаа.

  • Товлосон газрын тохиргоо дах байрлалыг шалгана уу.

  • Web Config ажилллуулж, рүүт сертификатыг шинэчил.

  • Web Config ажилллуулж, CA сертификат импортлох эсвэл шинэчлэнэ үү.

Хэрэв алдааг арилгах боломжгүй бол товлосон газрын тохиргоонд сертификатын баталгаажуулалтыг унтраахаар тохируулна.

331

Хүлээн авах газрын жагсаалтыг авах үед холболтын алдаа гарлаа.

Сүлжээний холболтын тайланг хэвлэж принтер сүлжээнд холбогдсон эсэхийг шалга.

332

Хүлээн авах газарт сканнердсан зургийг хадгалах хангалттай сул зай байхгүй байна.

Баримтын тоог багасга.

333

Сканнердсан зургийг илгээхээс өмнө хүлээн авах газрын мэдээлэл серверт ачигдсан учраас хүлээн авах газар олдсонгүй.

Хүлээн авах газрыг дахин сонго.

334

Сканнердсан зургийг илгээх үед алдаа гарлаа.

-

341

Холболтын алдаа гарлаа.

  • Принтер болон компьютерийн холболтыг шалга. Хэрэв та сүлжээгээр дамжуулан холбогдож байгаа бол, сүлжээний холболтын тайланг хэвлэж принтер сүлжээнд холбогдсон эсэхийг шалга.

  • Компьютерт Document Capture Pro суулгагдсан эсэхийг магадлаарай.

350

FTPS/HTTPS сертификатын алдаа гарлаа.

  • Огноо/цаг ба цагийн зөрүүгийн тохиргоо нь зөв эсэхийг шалгаарай.

  • Web Config ажилллуулж, рүүт сертификатыг шинэчил.

  • Web Config ажилллуулж, CA сертификат импортлох эсвэл шинэчлэнэ үү.

Хэрэв алдааг арилгах боломжгүй бол товлосон газрын тохиргоонд сертификатын баталгаажуулалтыг унтраахаар тохируулна.

401

Санах ойн төхөөрөмжид өгөгдлийг хадгалах хангалттай сул зай байхгүй байна.

Санах ойн төхөөрөмжийн сул зайг ихэсгэ.

402

Санах ойн төхөөрөмж бичих хамгаалалттай байна.

Санах ойн төхөөрөмжийн бичих хамгаалалтыг идэвхгүй болго.

404

Санах ойн төхөөрөмжийг авсан байна.

Санах ойн төхөөрөмжийг дахин оруул.

405

Өгөгдлийг санах ойн төхөөрөмжид хадгалах үед алдаа гарлаа.

  • Санах ойн төхөөрөмжийг дахин оруул.

  • Хадгалах Хавтасыг Үүсгэх функцыг ашиглан хавтас үүсгэсэн өөр санах ойн төхөөрөмжийг ашиглаарай.

411

DNS алдаа гарлаа.

  • Тохиргоо > Принтерийн тохиргоо > Сүлжээний тохиргоо > Нэмэлт > TCP/IP-г сонгосны дараа DNS тохиргоог шалга.

  • Сервер, компьютер, хандалтын цэгийн DNS тохиргоог шалга.

412

Баталгаажуулалтын алдаа гарлаа.

Тохиргоо > Принтерийн тохиргоо > Сүлжээний тохиргоо > Нэмэлт > И-мэйл Сервер > Серверийн тохиргоо-г сонгосны дараа серверийн тохиргоог шалга.

413

Холболтын алдаа гарлаа.

  • Тохиргоо > Принтерийн тохиргоо > Сүлжээний тохиргоо > Нэмэлт > И-мэйл Сервер > Серверийн тохиргоо-г сонгож, э-мэйл серверийн тохиргоо зөв эсэхийг шалга. Холболтын үзлэгийг ажиллуулж алдааны шалтгааныг шалгах боломжтой.

  • Э-мэйл сервер болон тохиргооны баталгаажуулах арга тохирохгүй байж магадгүй. Унтраах-г баталгаажуулалтын аргаар сонгосон тохиолдолд, э-мэйл серверийн баталгаажуулалтын арга Байхгүй дээр тохируулагдсан эсэхийг магадла.

  • Сүлжээний холболтын тайланг хэвлэж принтер сүлжээнд холбогдсон эсэхийг шалга.

421

DNS алдаа гарлаа.

  • Тохиргоо > Принтерийн тохиргоо > Сүлжээний тохиргоо > Нэмэлт > TCP/IP-г сонгосны дараа DNS тохиргоог шалга.

  • Сервер, компьютер, хандалтын цэгийн DNS тохиргоог шалга.

422

Баталгаажуулалтын алдаа гарлаа.

Тохиргоо > Принтерийн тохиргоо > Факсын тохиргоо > Хүлээн авах Тохиргоо > Хадгалах/Дамж тохиргоо-г сонгоод Хадгалах/Урагшлах газар (Шаардлагатай) дээр сонгогдсон хавтасны тохиргоог шалга.

423

Холболтын алдаа гарлаа.

  • Сүлжээний холболтын тайланг хэвлэж принтер сүлжээнд холбогдсон эсэхийг шалга.

  • Тохиргоо > Принтерийн тохиргоо > Факсын тохиргоо > Хүлээн авах Тохиргоо > Хадгалах/Дамж тохиргоо-г сонгоод Хадгалах/Урагшлах газар (Шаардлагатай) дээр сонгогдсон хавтасны тохиргоог шалга.

425

Хүлээн авах хавтаст хангалттай сул зай байхгүй байна.

Хүлээн авах хавтас дахь сул зайг ихэсгэ.

428