> Факсдах > Факсыг компьютерт хүлээн авах > Шинэ факс шалгах (Windows)

Шинэ факс шалгах (Windows)

Принтерийн хүлээн авсан факсуудыг компьютерт хадгалахаар тохируулсанаар та хүлээн авсан факсуудын боловсруулалтын төлөв болон Wiindows даалгаврын мөр дээрх факсын тэмдэг ашиглан аливаа шинэ факс байгаа эсэхийг шалгах боломжтой. Шинэ факс хүлээн авах үед мэдэгдлийг харуулахаар компьютерыг тохируулсанаар мэдэгдлийн дэлгэц Windows системийн тэвшний ойролцоо гарч ирэх ба та шинэ факсуудыг шалгах боломжтой.

Тэмдэглэл:
  • Компьютерт хадгалагдсан хүлээн авсан факсны өгөгдөл принтерийн санах ойноос устгагдана.

  • Хүлээн авсан факсуудыг PDF файл хэлбэрээр хадгалагдсаныг харахын тулд танд Adobe Reader хэрэгтэй.