Тоон сертификатын тухай

  • CA-signed Certificate

    Энэ бол CA (Сертификат олгогч) баталгаажуулсан сертификат. Та Сертификат олгогч руу оруулахын тулд үүнийг авч болно. Энэ сертификат нь принтер байгааг болон SSL/TLS харилцаа холбоонд ашиглагдсаныг баталгаажуулж, улмаар та өгөгдлийн харилцаа холбооны аюулгүй байдлыг баталгаажуулах боломжтой.

    Үүнийг SSL/TLS харилцаа холбоонд ашиглах үед серверийн сертифкатаар ашигладаг.

    IPsec/IP Шүүлтүүр, IEEE 802.1x харилцаа холбоо гэж тохируулсан бол үүнийг үйлчлүүлэгчийн лсертификатаар ашигладаг.

  • CA сертификат

    Энэ бол CA-signed Certificate-н хэлхээ дэх сертификат ба үүнийг мөн дундын CA сертификат гэж нэрлэдэг. Үүнийг бусад тал эсвэл Веб тохиргоонд хандах үед принтерийн сертификатын замыг баталгаажуулахын тулд веб хөтчөөр ашигладаг.

    СА сертификатын хувьд принтерээс хандаж буй серверийн сертификатын замыг баталгаажуулах үед тохируулна. Принтерийн хувьд SSL/TLS холболтод CA-signed Certificate-н замыг баталгаажуулахад тохируулна.

    Та СА сертификат олгосон Сертификат олгогочоос принтерийн CA сертификатыг авах боломжтой.

    Мөн та бусад серверийн CA-signed Certificate олгосон Сертификат олгогчоос бусад талын сертификатыг баталгаажуулахад ашигласан СА сертификатыг авах боломжтой.

  • Self-signed Certificate

    Энэ бол принтер баталгаажуулж, өөрөө олгодог сертификат юм. Мөн үүнийг үндсэн сертификат гэж нэрлэдэг. Олгогч нь өөрийгөө баталгаажуулдаг учраас энэ нь найдвартай биш, дүр эсгэлтээс хамгаалж чаддаггүй.

    Аюулгүй байдлын тохиргоо болон энгийн SSL/TLS харилцаа холбоог CA-signed Certificate-гүйгээр гүйцэтгэж байхдаа үүнийг ашиглана.

    Хэрэв та энэ сертификатыг SSL/TLS харилцаа холбоонд ашиглавал сертификатыг веб хөтөч дээр бүртгүүлээгүй учраас веб хөтөч дээр аюулгүй байдлын дохио гарч ирж болно. Та Self-signed Certificate-г зөвхөн SSL/TLS харилцаа холбоонд ашиглаж болно.