Хэвлэсэн тэмдэгт буруу, ташаа байх

Дараах шалтгаануудыг анхааралдаа авч болно.

USB кабелийг зөв залгаагүй байна.

Шийдэл

USB кабелийг принтер болон компьютертой сайтар холбо.

Хэвлэгдэхээр хүлээгдэж буй ажлууд байна.

Шийдэл

Хэрэв түр зогсоосон хэвлэх ажил байгаа бол хэвлэсэн тэмдэгтүүд асуудалтай байх магадлалтай.

Хэвлэж байхад компьютерийг Ичих эсвэл Унтах горимд гар аргаар оруулсан байна.

Шийдэл

Хэвлэж байхад компьютерийг Ичих эсвэл Унтах горимд гар аргаар оруулахгүй байх. Ташаа хэвлэсэн текст бүхий хуудсыг дараагийн удаа компьютероо асаахдаа хэвлэж болно.

Та принтерийн драйверийг өөр принтерт ашиглаж байна.

Шийдэл

Таны ашиглаж байгаа принтерийн драйвер энэ принтерт зориулагдсан эсэхийг шалгана уу. Принтерийн драйверын цонхны дээд талд байгаа принтерийн нэрийг шалгана уу.