> Бүтээгдэхүүний мэдээлэл > Програм хангамжийн мэдээлэл > Компьютероос хэвлэх програм (Windows Принтерийн драйвер)

Компьютероос хэвлэх програм (Windows Принтерийн драйвер)

Принтерийн драйвер нь бусад програмаас авсан хэвлэх командын дагуу принтерийг удирддаг. Принтерийн драйвер дээр тохиргоог хийх нь хамгийн сайн хэвлэлтийн үр дүнд хүргэнэ. Мөн принтерийн драйверийн хэрэглүүрийг ашиглан принтерийн төлвийг шалган, үйл ажиллагаа явуулах хамгийн сайн нөхцлийг хангах боломжтой.

Тэмдэглэл:

Та принтерийн драйверийн хэлийг өөрчилж болно. Хэл тохиргооноос Арчилгаа таб дээрээс та хэрэглэхийг хүсэж буй хэлээ сонгоно.

Програм хангамжаас принтерийн драйверт хандах

Таны ашиглаж буй програм хангамжид зориулсан тохиргоог хийхийн тулд, тус програм хангамжаас драйверт хандана.

Хэвлэх эсвэл Хэвлэх тохируулгаФайл цэснээс сонгоно. Принтерээ сонгож, дараа нь Тохиргоо эсвэл Үзүүлэлт дээр дарна.

Тэмдэглэл:

Програмаас шалтгаалж үйлдлүүд нь ялгаатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг програмын тусламжаас үзнэ үү.

Хянах самбараас принтерийн драйверт хандах гэх мэт

Бүх апликэйшнд ашиглаж болох тохиргоог хийхийн тулд доорх алхмуудыг дагана уу.

  • Windows 11

    Эхлэл товч дээр дарсны дараа Тохиргоо > Bluetooth ба төхөөрөмж > Принтер ба сканнер гэснийг сонгоно уу. Принтер дээрээ дарж, Хэвлэх сонголтууд-ыг сонгоно.

  • Windows 10/Windows Server 2022/Windows Server 2019/Windows Server 2016

    Эхлэл товч дээр дарж, Windows систем > Хяналтын самбар > Төхөөрөмж ба хэвлэгчийг харах-ыг Техник хангамж ба дуу дээрээс сонгоно. Принтер дээрээ хулганы баруун товчийг дарах эсвэл түүн дээр дарж байгаад Хэвлэх тохиргоо-г сонгоно.

  • Windows 8.1/Windows 8/Windows Server 2012 R2/Windows Server 2012

    Десктоп > Тохиргоо > Хянах самбар > Төхөөрөмж ба хэвлэгчийг харахТехник хангамж ба дуу дээрээс сонгоно. Принтер дээрээ хулганы баруун товчийг дарах эсвэл түүн дээр дарж байгаад Хэвлэх тохиргоо-г сонгоно.

  • Windows 7/Windows Server 2008 R2

    Эхлэл товч дээр дарж, Хянах самбар > Төхөөрөмж ба хэвлэгчийг харахТехник хангамж ба дуу дээрээс сонгоно. Принтер дээрээ хулганы баруун товчийг дарж Хэвлэх тохиргоо-г сонгоно.

  • Windows Server 2008

    Эхлэх товч дээр дарж, Хяналтын самбар > ПринтерТехник хангамж ба дуу дээрээс сонгоно. Принтер дээрээ хулганы баруун товчийг дарж Хэвлэх тохиргоо-г сонгоно.

Ажлын мөрөн дээрх принтерийн тэмдгээс принтерийн драйверт хандах

Десктопын ажлын мөрөн дээрх принтерийн тэмдэг нь принтерийн драйверт хурдан хандах боломж олгох товчилбор тэмдэг юм.

Та принтерийн тэмдэг дээр дарж Принтерийн Тохиргоо-г сонговол, хянах самбараас дамжиж ордог принтерийн тохиргооны цонхтой ижил цонх руу хандах боломжтой. Хэрэв та энэхүү тэмдэг дээр хулганаа хоёр товшвол, та принтерийн төлөвийг шалгах боломжтой.

Тэмдэглэл:

Принтерийн тэмдэг ажлын мөр дээр харагдахгүй байвал, принтерийн драйверийн цонх руу орж Ажиглалтын ТохируулгуудАрчилгаа таб дээрээс дараад Товчилбор тэмдэгийг таскбарт бүртгүүл-г сонгоно.

Хэрэгслийг эхлүүлэх

Принтерийн драйверын цонхонд хандана. Арчилгаа табыг товшино.