Цаасыг ачаалах үедээ гарч ирэх дэлгэц дээр цаасны хэмжээ болон төрлийг бүртгэхээ мартуузай. Бүртгэгдсэн мэдээлэл ба хэвлэх тохиргоо хоёр зөрсөн үед принтер танд мэдэгдэнэ. Ингэснээр цаасны төрөл нь таарахгүй тохиргоог ашигласны улмаас буруу хэмжээтэй цаасан дээр хэвлэх эсвэл буруу өнгөөр хэвлэх зэргээр цаас, бэхийг дэмий үрэхээс сэргийлэх боломжтой.
Хэрэв харуулсан цаасны хэмжээ, төрөл нь ачаалсан цааснаас өөр байвал, солихыг хүссэн зүйлээ сонго. Хэрэв тохиргоо нь ачаалсан цаастай таарч байвал, дэлгэцийг хаа.
Цаас ачаалах үедээ автоматаар гарч ирдэг цаасны тохиргооны дэлгэцийг харахыг хүсэхгүй байвал доор тайлбарласны дагуу үндсэн дэлгэц дээрээс цэсийг сонго.
Тохиргоо > Принтерийн тохиргоо > Принтерийн Тохиргоо > Цаасны Эхийн Тохиргоо > Цаасны тохиргоог автоматаар харуулах > Офф