Принтерийн хоолой, нээлхийг хааж, таглахгүй байх.
Принтерийн шошго дээр заасан тэжээлийн эх үүсвэрийн төрлийг ашиглах.
Байнга асаж унтарч байдаг хувилагч машин, эсвэл агаарын хяналтын систем зэрэгтэй нэг хэлхээнд байрлах залгуурт залгахгүй байх.
Ханын унтраалга, эсвэл автомат цаг зэргийн удирддаг цахилгаан залгуур хэрэглэхээс зайлсхийх.
Чанга яригч, утасгүй телефон утасны үүр зэрэг цахилгаан соронзон нөлөөлөл бүхий боломжит эх үүсвэрээс компьютерийн ерөнхий системийг хол байрлуулах.
Эрчим хүчний тэжээлийн цахилгаан утсыг зулгарах, зүсэгдэх, эрчлэх, хугарах, нугаларахаас сэргийлж байрлуулна. Эрчим хүчний тэжээлийн цахилгаан утсан дээр эд юмс тавьж болохгүй бөгөөд эрчим хүчний тэжээлийн цахилгаан утсан дээр гишгэх гүйхийг хориглоно. Ялангуяа, утсыг төгсгөлд шулуун байлгахдаа болгоомжтой байх хэрэгтэй.
Принтер дээр уртасгагч цахилгаан утас ашиглах бол, уртасгагч утсанд залгах төхөөрөмжийн нийт ампер нь цахилгаан утасны амперийн хэмжээнээс хэтрэхгүй байхад анхаарал хандуулна. Түүнчлэн, ханын залгуур залгасан бүх төхөөрөмжийн амперийн хэмжээ ханын залгуурын нийт амперийн хэмжээнээс хэтрэхгүй байхад анхаарна.
Та энэхүү принтерийг Герман улсад ашиглахаар төлөвлөж байгаа бол, принтерийн богино холболтын хамгаалалт, хэт гүйдлийн хамгаалалтын зохих түвшинг хангахын тулд ашиглах барилга дээрх суурилуулалтыг 10 эсвэл 16 амперын хэлхээ таслагчаар хамгаалах ёстой.
Принтерийг компьютер болон бусад төхөөрөмжтэй кабель утсаар холбох үед холболт зөв чиглэлтэй хийгдсэн эсэхийг бататгах хэрэгтэй. Холбогч бүрт холболтын цорын ганц зөв чиглэл байдаг. Холбогчийг буруу чиглэлээр хийх нь кабель утсаар холбосон хоёр төхөөрөмжийн аль алинд эвдрэл гэмтэл учруулах боломжтой.
Принтерийг принтерийн сууриас бүх чиглэлд сунгах боломжтой тэгш, тогтвортой гадаргуу дээр байрлуулна. Принтерийг тодорхой өнцгөөр хазайлгасан үед зохих ёсоор ажиллахгүй.
Цаасны тагийг бүрэн нээх боломжтой байхын тулд принтерийн дээд хэсэгт зайтай байлгах.
Цаасыг бүрэн гаргаж авах боломжтой байхын тулд принтерийн урд талд хангалттай зай үлдээх.
Температур, чийгшлийн эрс өөрчлөлт бүхий газарт байрлуулахаас зайлсхийх. Түүнчлэн, принтерийг нарны шууд тусгал, хурц гэрэл, халууны эх үүсвэрээс хол байлгана.