> Санах ойн төхөөрөмжийг оруулах ба салгах > Санах ойн төхөөрөмж дээр өгөгдөл хуваалцах

Санах ойн төхөөрөмж дээр өгөгдөл хуваалцах

Компьютероос, принтерт холбогдсон USB флаш драйь зэрэг санах ойн төхөөрөмж дээр өгөгдөл бичиж, унших боломжтой.

Чухал:

USB эсвэл сүлжээгээр холбогдсон компьютер хоорондын принтер рүү оруулсан санах ойн төхөөрөмжийг хамтран ашиглах үед таны принтер дээр сонгосон аргаар холбогдсон компьютерууд зөвхөн бичих эрхтэй байна. Санах ойн төхөөрөмж бичихийн тулд хянах самбар дээр Тохиргоо > Принтерийн тохиргоо > Принтерийн Тохиргоо > Санах ойн Төхөөрөмжийн харилцах хэсэг > Файл Хуваалцах оруулаад дараа нь холболтын аргыг сонгоно.

Тэмдэглэл:

2 TB HDD зэрэг том хэмжээний санах ойн төхөөрөмж холбогдсон бол, компьютероос өгөгдлийг танихад хугацаа шаардагдана.

Windows

Санах ойн төхөөрөмжийг PC эсвэл Компьютер-оос сонгоно. Санах ойн төхөөрөмж дээрх өгөгдлийг харуулна.

Тэмдэглэл:

Хэрэв принтерийг суулгагч ашиглахгүйгээр сүлжээнд холбосон бол, гадаад интерфейсийн USB портыг сүлжээний драйвт зааж өгөөрэй. Ажиллуулах-ыг нээж принтерийн нэр \\XXXXX эсвэл принтерийн IP хаяг \\XXX.XXX.XXX.XXX-ийг Нээх: рүү оруул. Гарч ирсэн төхөөрөмжийн таних тэмдгийг баруун товчоор дарж сүлжээг олгоно. Сүлжээний драйв нь PC эсвэл Компьютер дээр гарч ирнэ.

Mac OS

Холбогдох төхөөрөмжийн тэмдгийг сонгоно уу. Гадаад хадгалах байгууламж дээрх датаг харуулна.

Тэмдэглэл:
  • Санах ойн төхөөрөмжийг салгахын тулд төхөөрөмжийн таних тэмдгийг хогийн сав руу чирж оруулна. Эс бөгөөс өөр санах ойн төхөөрөмж залгаатай үед дундын драйв дахь өгөгдөл зөв гарч ирэхгүй байж магадгүй.

  • Санах ойн төхөөрөмжид сүлжээгээр хандахын тулд, десктоп дээрх цэснээс Шилжих > Сервертэй холбогдох-г сонго. Принтерийн нэр cifs://XXXXX буюу smb://XXXXX (“XXXXX” нь принтерийн нэр)-ийг Серверийн Хаяг руу оруулаад, Холбогдох-ыг дар.