Та төхөөрөмжийг принтерт холбоход ашигласан интерфейсийг идэвхгүй болгож болно. Сүлжээнээс бусад байдлаар хэвлэхийг хязгаарлахын тулд хязгаарлалтын тохиргоо хийнэ.
Та мөн принтерийн хянах самбараас хязгаарлалтын тохиргоо хийж болно.
USB-ээрх PC холболт: Тохиргоо > Принтерийн тохиргоо > Принтерийн Тохиргоо > USB-ээрх PC холболт
Web Config-д хандахын тулд принтерийн IP хаягийг веб хөтчид оруулж өгнө.
Принтертэй ижил сүлжээнд холбогдсон компьютероос принтерийн IP хаягийг оруулна уу.
Та принтерийн IP хаягийг дараах цэсээс шалгах боломжтой.
Тохиргоо > Принтерийн тохиргоо > Сүлжээний тохиргоо > Сүлжээний Статус > Утастай LAN/Wi-Fi төлөв
Администратороор нэвтрэхийн тулд Администраторын нууц үгийг оруул.
Дараах дараалалд сонго.
Product Security таб > External Interface
Тохируулахыг хүссэн функц дээрээ Disable-г сонго.
Удирдлагыг цуцлахыг хүссэн үедээ Enable-г сонго.
PC connection via USB
Та USB холболтын хэрэглээг компьютерээс хязгаарлаж болно. Хэрэв та хязгаарлахыг хүсвэл Disable-г сонго.
OK дарна.
Идэвхгүй болгосон портыг ашиглах боломжгүй болохыг шадгаарай.
USB-ээрх PC холболт
Компьютер дээр драйвер суурилуулсан бол
USB кабель ашиглан принтерээ компьютерт холбож, дараа нь принтер нь хэвлэхгүй болохыг баталгаажуулаарай.
Компьютер дээр драйвер суурилуулаагүй бол
Windows:
Төхөөрөмжийн тохиргоог нээгээд USB кабель ашиглан принтерийг компьютерт холбоод дараа нь төхөөрөмжийн тохиргооны дэлгэцийн агуулга нь өөрчлөгдөхгүй хэвээх байгааг баталгаажуулаарай.
Mac OS:
USB кабель ашиглан принтерийг компьютерт холбоод дараа нь Принтер ба сканнер-с принтер нэмэхийг хүсэж байвал принтер нь жагсаалтанд байхгүй болохыг баталгаажуулаарай.