> Хяналтын самбарын заавар > Нүүр дэлгэцийн тохиргоо

Нүүр дэлгэцийн тохиргоо

Засвар үйлчилгээний хайрцаг. үлд. багт. дэлгэц гарч ирнэ.

Та засвар үйлчилгээний хайрцагны барагцаалсан үйлчилгээний хугацааг шалгах боломжтой.

Сүлжээний холболтын төлөвийг харуулна. Дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл дараахыг харна уу.

Сүлжээний тэмдэг рүү хүргэх хөтөч

Чимээгүй горим принтер дээр тохируулагдсаныг илэрхийлнэ. Энэ онцлогийг идэвхжүүлсэний дараа принтерийн үйл ажиллагаанаас үүдсэн чимээ буурч принтериийн хурд удааширч болзошгүй. Гэхдээ сонгосон цаасны төрөл болон хэвлэлтийн чанараас хамаарч чимээ буурахгүй байж болзошгүй. Тохиргоог өөрчлөхийн тулд сонго. Та Тохиргоо цэсэн дээрээс энэ тохиргоог мөн хийх боломжтой.

Тохиргоо > Принтерийн тохиргоо > Принтерийн Тохиргоо > Чимээгүй горим

Тусламж дэлгэц гарч ирнэ. Та ажиллуулах зааварчилгаа, асуудлыг шийдвэрлэх арга замыг үзэж болно.

Цэс бүрийг харуулна.

  • Нууцлалтай Ажил

    Принтерийн драйваас илгээсэн нууц үгээр хамгаалагдсан ажлыг хэвлэхийг зөвшөөрнө.

  • Засвар үйлчилгээ

    Таны хэвлэмэл хуудасны чанарыг сайжруулахад хэрэгтэй гэж танд санал болгож буй хошуу шалгах хэвийг хэвлэж хошууны бөглөөг арилгах, хэвлэгчийн толгойн цэвэрлэгээг гүйцэтгэх, хэвлэмэл хуудсан дээр бүдгэрч, зураастай гарч байгааг засах зэрэг цэснүүдийг харуулна. Та мөн Тохиргоо цэсэн дээрээс энэ тохиргоог хийх боломжтой.

    Тохиргоо > Засвар үйлчилгээ

  • Тохиргоо

    Засвар үйлчилгээ, принтерийн тохиргоо, ажиллагаатай холбоотой тохиргоог хийх боломжийг танд олгоно.

  • Wi-Fi

    Сүлжээгүй орчинд принтерийг хэрэглэх боломж олгох цэсийг харуулна. Та Тохиргоо цэсэн дээрээс энэ тохиргоог мөн хийх боломжтой.

    Тохиргоо > Принтерийн тохиргоо > Сүлжээний тохиргоо > Wi-Fi Тохируулга

Дэлгэцийг баруун тийш гүйлгэнэ.