> Факсдах > Компьютероос факс илгээх > Програмуудыг ашиглаж үүсгэсэн бичиг баримтуудыг илгээх (Windows)

Програмуудыг ашиглаж үүсгэсэн бичиг баримтуудыг илгээх (Windows)

Microsoft Word, Excel зэрэг програмуудын Хэвлэх цэсний хэвлэгч факсыг сонгосноор бичиг баримтууд, зураг, нүүр хуудастай үүсгэсэн хүснэгтүүд зэрэг өгөгдлийг шууд илгээж болно.

Тэмдэглэл:

Дараах тайлбар дээр Microsoft Word-ыг жишээ болгон ашигласан. Ямар програм ашиглаж байгаагаас хамааран бодит үйлдэл өөр өөр байж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол програмын тусламжийг харна уу.

  1. Програм ашиглан факсаар илгээх баримт үүсгэнэ үү.

  2. Файл цэснээс Хэвлэх-г сонгоно.

    Програмын Хэвлэх цонх гарч ирнэ.

  3. Принтер-ээс XXXXX (FAX)-г сонгоод (XXXXX нь таны принтерийн нэр) факс илгээх тохиргоог шалгана уу.

    • Хэвлэх тоо1 гэж сонгоно уу. Хэрвээ 2 эсвэл түүнээс ихээр сонговол факс зөв илгээгдэхгүй.
    • Гарах портыг өөрчилж болох Файл руу хэвлэх зэрэг функцийг ашиглаж болохгүй.
    • Нэг факс дамжуулалд нүүр хуудсыг оролцуулан 100 хүртэлх хуудас илгээх боломтой.
  4. Хэрвээ Paper Size, Orientation, Color, Image Quality эсвэл Character Density зэргийг тодорхойлохыг хүсвэл Принтерийн үзүүлэлт эсвэл Үзүүлэлт-ийг дарна уу.

    PC-FAX-н тусламжаас дэлгэрэнгүйг лавлаарай.

  5. Хэвлэх товчийг дар.

    Тэмдэглэл:

    FAX Utility-г анх удаа хэрэглэж байгаа тохиолдолд өөрийн мэдээллийг бүртгүүлэх цонх гарч ирнэ. Хэрэгцээтэй мэдээллийг оруулаад OK дар. FAX Utility нь Nickname ашиглаж дотоод факсын ажлыг удирддаг. Бусад мэдээлэл нь хавтасны хуудас руу автоматаар нэмэгдэнэ.

    Recipient Settings FAX Utility-н дэлгэц гарч ирнэ.

  6. Хүлээн авагчаа сонгоод Дараах дарна уу.

    • Хүлээн авагчаа (нэр, факсын дугаар гэх мэт) PC-FAX Phone Book-с сонгох:
      Хэрвээ хүлээн авагч таны утасны жагсаалтанд хадгалагдсан бол доорх алхмыг дагана уу.
      PC-FAX Phone Book табыг товш.
      Жагсаалтаас хүлээн авагчаа сонгоод Add-г дарна.
    • Хүлээн авагчаа (нэр, факсын дугаар гэх мэт) принтер дээрх харилцах жагсаалтаас сонгох:
      Хэрвээ хүлээн авагч принтер дээрх харилцах жагсаалтанд хадгалагдсан бол доорх алхмыг дагана уу.
      Contacts on Printer табыг товш.
      Хэрэв таны принтерт принтерийн факсын тохиргоог өөрчлөхөөс хэрэглэгчийг сэргийлэн, администраторт зөвшөөрдөг хамгаалалтын функц байгаа бол та үргэлжлүүлэхийн тулд администраторын нууц үгийг оруулах хэрэгтэйг анхаарна уу.
      Жагсаалтаас харилцах хаягийг сонгоод Add дарж Add to Recipient цонх руу орно.
      Гарч ирсэн жагсаалтаас харилцах хаягийг сонгоод Edit дар.
      Шаардлагатай бол Company/Corp. болон Title гэх мэт хувийн мэдээллийг нэмээд OK дарж Add to Recipient цонх руу буцна.
      Шаардлагатай бол Register in the PC-FAX Phone Book-н чагтыг сонгож харилцах хаягийг PC-FAX Phone Book руу хадгална.
      OK дарна.
    • Хүлээн авагчаа шууд сонгох (нэр, факсын дугаар гэх мэт):
      Доорх алхмуудыг хийнэ үү.
      Manual Dial табыг товш.
      Шаардлагатай мэдээллийг оруул.
      Add дарна.
      Цаашлаад, Save to Phone Book дарж PC-FAX Phone Book таб доорх жагсаалтад буй хүлээн авагчийг хадгалах боломжтой.
      Тэмдэглэл:
      • Хэрвээ принтерийн тань Шугамын Төрөл нь PBX гэж тохируулсан болон зөв угтвар кодыг оруулахын оронд нэврэх код нь # (чагт) хэрэглэхээр тохируусан бол # (чагт) дарна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Шугамын Төрөл-г доорх Холбогдох мэдээллийн холбоосын Үндсэн Тохиргоо дээрээс харна уу.

      • Хэрэв та FAX Utility үндсэн дэлгэц дээрх Optional Settings -оос Enter fax number twice-г сонгосон бол Add эсвэл Дараах дарахдаа ижил дугаарыг дахин оруулах хэрэгтэй.

    Дэлгэцийн дээд хэсэгт байрлах Recipient List-д хүлээн авагч нэмэгдэнэ.

  7. Нүүр хуудасны агуулгыг тодорхойлох.

    Нүүр хуудас оруулахын тулд Cover Sheet-н аль нэг загварыг сонгоно. Subject ба Message-г оруул. Эх нуур хуудас үүсгэх эсвэл жагсаалтаас эх нүүр хуудсыг нэмэх функц байхгүй гэдгийн анхаараарай.

    Хэрвээ та нүүр хуудас оруулахыг хүсэхгүй байгаа бол Cover SheetNo cover sheet-г сонгоно.

    Хэрвээ нүүр хуудсан дээрх зүйлүүдийн дарааллыг өөрчлөхийг хүсвэл Cover Sheet Formatting-г дар. Та Paper Size-г ашиглан нүүр хуудасны хэмжээг сонгож болно. Мөн та илгээх гэж буй баримтанд өөр өөр хэмжээтэй нүүр хуудас сонгож болно.

    Хэрэв та нүүр хуудсан дээрх текстийн хэв эсвэл хэмжээг өөрчлөхийг хүсвэл Font-г дар.

    Хэрвээ та илгээгчийн мэдээллийг өөрчлөхийг хүсвэл Sender Settings-г дар.

    Хэрэв та сэдэвтэй нүүр хуудас ба оруулсан зурвасыг шалгахыг хүсвэл Detailed Preview дар.

    Дараах дар.

  8. Илгээх агуулгаа шалгаад Send-г дарна.

    Илгээхээсээ өмнө хүлээн авагчын нэр болон факсын дугаар үнэн зөв болохыг шалгаарай. Илгээх нүүр хуудас болон баримтыг урьдчилан харахыг хүсвэл Preview-г дарна.

    Илгээлт эхлэхэд илгээлтийн төлөвийг харуулсан цонх гарч ирнэ.

    Тэмдэглэл:
    • Илгээлтийг зогсоохийн тулд өгөгдлийг сонгоод Цуцлах -г дарна. Мөн та принтерийн хянах самбарыг ашиглан цуцалж болно.

    • Хэрвээ илгээлтийн явцад алдаа гарвал Communication error гэсэн цонх гарч ирнэ. Алдааны мэдээллийг шалгаад дахин илгээнэ.

    • Хэрвээ Display Fax Status Monitor During Transmission нь FAX Utility үндсэн дэлгэцийн Optional Settings дэлгэц дээр сонгогдоогүй бол Fax Status Monitor дэлгэц (дээр дурдсан илгээлтийн төлөвийг хянах дэлгэц) гарч ирэхгүй.