Харилцах хаягийн мэдээллийг файл руу хадгал.
Хүснэгтэн баримтын хуудсын програм эсвэл текст засварлагч ашиглан sylk формат эсвэл csv форматаар хадгалсан файлуудыг засаж болно. Та мэдээллийг устгах эсвэл нэмсний дараа бүгдийг нь нэгэн зэрэг бүртгэх боломжтой.
Нууц үг ба хувийн мэдээлэл гэх мэт аюулгүй байдлын зүйл агуулсан мэдээллийг нууц үгтэйгээр хоёртын форматаар хадгалж болно. Та файлыг засах боломжгүй. Үүнийг хамгаалалтын зүйлс оролцуулсан мэдээллийн нөөц файлаар ашиглаж болно.
Epson Device Admin-г эхлүүлнэ.
Хажуугийн мөрийн даалгаварын цэс дээрх Devices-г сонго.
Тохируулахыг хүссэн төхөөрөмжөө төхөөрөмжийн цэснээс сонго.
Device Configuration-г туузан цэс дээрх Home табаас дар.
Администраторын нууц үгийг тохируулаад нууц үгээ оруулан OK дар.
Common > Contacts дээр товш.
Экспортлох програмаа Export >Export items-с сонго.
Export дээр дарна.
Файлыг хадгалах байршил, файлын төрлийг сонгоод дараа нь Save-г дар.
Дууссан гэсэн зурвас гарч ирнэ.
OK дээр дарна.
Файл тодорхойлсон байршилд хадгалагдсан болохыг шалга.