> Бүтээгдэхүүний мэдээлэл > Програм хангамжийн мэдээлэл > Хэвлэх програм хангамж > Компьютероос хэвлэх програм (Windows Принтерийн драйвер)

Компьютероос хэвлэх програм (Windows Принтерийн драйвер)

Принтерийн драйвер нь бусад програмаас авсан хэвлэх командын дагуу принтерийг удирддаг. Принтерийн драйвер дээр тохиргоог хийх нь хамгийн сайн хэвлэлтийн үр дүнд хүргэнэ. Мөн принтерийн драйверийн хэрэглүүрийг ашиглан принтерийн төлвийг шалган, үйл ажиллагаа явуулах хамгийн сайн нөхцлийг хангах боломжтой.

Тэмдэглэл:

Та принтерийн драйверийн хэлийг өөрчилж болно. Хэл тохиргооноос Арчилгаа таб дээрээс та хэрэглэхийг хүсэж буй хэлээ сонгоно.

Програм хангамжаас принтерийн драйверт хандах

Таны ашиглаж буй програм хангамжид зориулсан тохиргоог хийхийн тулд, тус програм хангамжаас драйверт хандана.

Хэвлэх эсвэл Хэвлэх ТохируулгаФайл цэснээс сонгоно. Принтерээ сонгож, дараа нь Тохиргоо эсвэл Үзүүлэлт дээр дарна.

Тэмдэглэл:

Програмаас шалтгаалж үйлдлүүд нь ялгаатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг програмын тусламжаас үзнэ үү.

Хянах самбараас принтерийн драйверт хандах

Бүх програм хангамжид ашиглаж болох тохиргоог хийхийн тулд хянах самбараас драйверт хандана.

  • Windows 10/Windows Server 2019/Windows Server 2016

    Эхлэл товч дээр дарж, Windows Систем > Хянах самбар > Төхөөрөмж ба хэвлэгчийг харах-ийг харахыг Техник хангамж ба Дуу дээрээс сонгоно. Принтер дээрээ хулганы баруун товчийг дарах эсвэл түүн дээр дарж байгаад Хэвлэх тохиргоо-г сонгоно.

  • Windows 8.1/Windows 8/Windows Server 2012 R2/Windows Server 2012

    Десктоп > Тохиргоо > Хянах самбар > Төхөөрөмж ба хэвлэгчийг харахТехник хангамж ба Дуу дээрээс сонгоно. Принтер дээрээ хулганы баруун товчийг дарах эсвэл түүн дээр дарж байгаад Хэвлэх тохиргоо-г сонгоно.

  • Windows 7/Windows Server 2008 R2

    Эхлэл товч дээр дарж, Хянах самбар > Төхөөрөмж ба хэвлэгчийг харахТехник хангамж ба Дуу дээрээс сонгоно. Принтер дээрээ хулганы баруун товчийг дарж Хэвлэх тохиргоо-г сонгоно.

  • Windows Vista/Windows Server 2008

    Эхлэл товч дээр дарж, Хянах самбар > ПринтерТехник хангамж ба Дуу дээрээс сонгоно. Принтер дээрээ хулганы баруун товчийг дарж Хэвлэх тохиргоо-г сонгоно.

  • Windows XP/Windows Server 2003 R2/Windows Server 2003

    Эхлэл товч дээр дарж, Хянах самбар > Принтер ба бусад техник хангамж > Принтер ба Факс-г сонгоно. Принтер дээрээ хулганы баруун товчийг дарж Хэвлэх тохиргоо-г сонгоно.

Ажлын мөрөн дээрх принтерийн тэмдгээс принтерийн драйверт хандах

Десктопын ажлын мөрөн дээрх принтерийн тэмдэг нь принтерийн драйверт хурдан хандах боломж олгох товчилбор тэмдэг юм.

Та принтерийн тэмдэг дээр дарж Принтерийн Тохиргоо-г сонговол, хянах самбараас дамжиж ордог принтерийн тохиргооны цонхтой ижил цонх руу хандах боломжтой. Хэрэв та энэхүү тэмдэг дээр хулганаа хоёр товшвол, та принтерийн төлөвийг шалгах боломжтой.

Тэмдэглэл:

Принтерийн тэмдэг ажлын мөр дээр харагдахгүй байвал, принтерийн драйверийн цонх руу орж Ажиглалтын ТохируулгуудАрчилгаа таб дээрээс дараад Товчилбор тэмдэгийг таскбарт бүртгүүл-г сонгоно.

Хэрэгслийг эхлүүлэх

Принтерийн драйверын цонхонд хандана. Арчилгаа табыг товшино.