Epson Photo+ нь төрөл бүрийн загвартайгаар фото зураг хялбараар хэвлэх боломж олгодог програм юм. Та мөн баримтынхаа урьдчилан харагдах байдлыг харж байхдаа зурагт засвар оруулж, байрлалыг тохируулж болно. Та мөн дуртай газраа бичвэр болон марк нэмж өөрийн зургаа улам өнгөлөг болгож болно. Жинхэнэ Epson фото цаасан дээр хэвлэх үед, бэхний гүйцэтгэл дээд зэргээр ихсэж гайхалтай сайхан өнгөтэйгөөр хэвлэж гаргадаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг програмын тусламжаас үзнэ үү.
Windows Server үйлдлийн системүүд дэмжигдэхгүй.
Энэхүү програм хангамжийг ашиглахын тулд принтерийн драйверийг суулгах шаардлагатай.
Windows 10
Эхлэл товч дээр дарж Epson Software > Epson Photo+-г сонгоно.
Windows 8.1/Windows 8
Хайлтын талбар дээр програм хангамжийн нэрийг оруулж, дараа нь гарч ирсэн тэмдгийг сонгоно.
Windows 7/Windows Vista/Windows XP
Эхлэл товч дээр дарж Бүх програм эсвэл Програм > Epson Software > Epson Photo+-г сонгоно.
Шилжих > Програм хангамж > Epson Software > Epson Photo+-г сонгоно.