Администраторын нууц үгийн өгөгдмөл утга нь энэ харуулсантай адил бүтээгдэхүүний өөрийнх нь шошго дээр хэвлэгдсэн байдаг. Шошго наасан байрлал нь таг нээгддэг талд, ар талд, эсвэл доор нь гэх мэтээр бүтээгдэхүүнээсээ хамаардаг.
Доорх зураг бол шошгыг принтерийн таг нээгдэх хажуу талд байрлуулж наасан жишээ юм.
Хэрэв (1) болон (2) гэсэн хоёр шошго наасан байвал шошго (1) дээр НУУЦ ҮГ гэсний хажууд бичсэн утга нь өгөгдмөл утга юм. Энэ жишээ дээр өгөгдмөл утга нь 03212791 байна.
Хэрэв зөвхөн (2) гэсэн шошго наасан байвал шошго (2) дээр хэвлэсэн серийн дугаар нь өгөгдмөл утга юм. Энэ жишээ дээр өгөгдмөл утга нь X3B8153559 байна.