Бэхийг дүүргэхээс өмнө дараах зааврыг уншина уу.
Бэхний хайрцгийг нарны шууд тусгалаас хол хадгална.
Өндөр эсвэл хөлдөхөөр температурт бэхний хайрцгийг хадгалж болохгүй.
Бэхний хайрцгийг хүйтэн агуулахын талбайгаас өрөөн дотор оруулсны дараа, түүнийг ашиглахаас өмнө 3-с доошгүй цаг өрөөний температурт бүлээцүүлнэ.
Бэхний хайрцагийг онгойлгосон даруйдаа хэрэглэхийг зөвлөж байна.
Сав баглаанд дээр заасан огнооноос өмнө бэхний хайрцгийг ашиглахыг Epson санал болгож байна.
Бэхний савыг дүүргэхэд бэлэн болтлоо бэхний хайрцгийн сав баглаа боодлыг онгойлгохгүй байна.Найдвартай байдлыг хадгалахын тулд бэхний хайрцгийг вакумжуулж савласан байдаг.Бэхний хайрцгийг ашиглахаас өмнө удаан хугацаагаар онгорхой байлгавал, ердийн байдлаар хэвлэх боломжгүй болох аюултай.
Бэхний хайрцгийг хадгалах эсвэл тээвэрлэх үед, хайрцгийг хазайлгаж болохгүй ба цохиулах, эсвэл температурын өөрчлөлтөд оруулахаас сэргийлнэ.Эс тэгвээс, бэхний хайрцгийн таг бат хаагдсан байсан ч бэх асгарах аюултай.Таглааг хаах үедээ бэхний хайрцгийг босоо байрлалд байлгаж, хайрцгийг тээвэрлэх үед хайрцагийг цүнхэнд хий зэрэг бэх асгарахаас сэргийлэх бүх арга хэмжээг авна.
Энэ принтерийн бэхтэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Бэхний савнуудыг дүүргэж байхад, эсвэл дахин дүүргэх үед бэх асгарах аюултай. Бэх таны хувцас, эд зүйлс дээр асгарвал, арилахгүй байх аюултай.
Энэхүү принтерийн зөв кодыг агуулсан бэхний хайрцгийг ашиглана.
Бэхний хайрцагийг хэт хүчтэй сэгсрэх эсвэл атгаж болохгүй.
Принтерийг сайн ажилуулахын тулд бэхний түвшинг удаан хугацаагаар бага байлгаж болохгүй.
Хамгийн сайн хэвлэлтийн үр дүнд хүрэхийн тулд, жилд дор хаяж нэг удаа бэхний савнуудыг дээд зураас хүртэл нь дүүргэж байгаарай.
Та дээд зэргийн хэвлэлийн чанараар хэвлэж, өөрийн принтерийн толгойг хамгаалж байхын тулд, таны принтер бэх дүүргэх дохио өгөх үед бэхний саванд бэхний аюулгүй ажиллагааны янз бүрийн нөөцийг үлдээнэ.Танд харуулах гарцын хэмжээнд энэхүү нөөц орж тооцогдохүй болно.
Принтерийн толгойн оновчтой хэрэглээг хадгалахын тулд, принтерийн толгойг цэвэрлэх зэрэг засвар үйлчилгээний ажиллагааны үеэр бүх бэхний савнаас тодорхой хэмжээний бэхийг хэрэглэж болно. Мөн принтерийг асаахад бэх хэрэглэгдэж болно.
Монохром болон саарал дэвсгэрээр хэвлэх үед, цаасны төрөл, эсвэл хэвлэлийн чанарын тохиргооноос шалтгаалж хар бэхний оронд өнгөт бэхийг хэрэглэж болно. Энэ нь хар өнгийг бүрдүүлэхийн тулд өнгөт бэхний холимог хэрэглэгддэгтэй холбоотой.
Принтертэй хамт ирсэн бэхний хайрцаг дотор бэх нь анхан шатны тохиргооны үед баг зэрэг хэрэглэгддэг.Дээд зэргийн чанараар хэвлэхийн тулд принтерийн хэвлэх толгой нь бэхээр бүрэн дүүртлээ цэнэглэгдэнэ.Энэхүү нэг удаагийн үйл явцад тодорхой хэмжээний бэх хэрэглэгддэг тул дараагийн удаад дүүргэх бэхний хайрцагтай харьцуулахад цөөн тооны цаас хэвлэж болно.
Хэвлэж буй зураг, ашиглаж буй цаасны төрөл, хэвлэх давтамж, температур зэрэг орчны нөхцөл байдлаас шалтгаалан дурдсан гарц өөрчлөгдөж болно.