> Принтерийг хадгалах > Хэвлэх, хуулбарлах, скандах ба факсын чанарыг сайжруулах > Сканнерийн шил ба бичиг баримтын дэвсгэрийг цэвэрлэх

Сканнерийн шил ба бичиг баримтын дэвсгэрийг цэвэрлэх

Дараах зүйл тохиолдвол сканнерийн шил ба бичиг баримтны дэвсгэрийг цэвэрлэнэ.

  • Хуулбар болон сканнердсан зураг толботой байвал

  • Хуулбар болон сканнердсан хэсэг тоос, толботой байвал үүнээс үүдэн буруу байршилд хуулах, сканнердах эсвэл жижиг зураг гарна

Болгоомжтой:

Баримтын тагийг нээж хаах үедээ гар, хуруугаа хавчуулахгүй байхад анхаарна. Эс бөгөөс гэмтэх аюултай.

Чухал:

Принтерийг цэвэрлэхдээ алкоголь болон шингэрүүлэгчийг хэзээ ч ашиглаж болохгүй. Эдгээр химийн бодис нь принтерт эвдрэл гэмтэл учруулж болно.

  1. Баримтын тагийг нээнэ.

  2. Сканнерийн шилний гадаргууг цэвэрлэхдээ хөнгөн, хуурай, цэвэр даавууг ашиглана.

    Чухал:
    • Хэрэв шилний гадаргуун дээр өөх тос, эсвэл арилгахад хэцүү бусад материалын толбо суусан байвал, бага хэмжээний шил арчигчийг ашиглаж, зөөлөн даавуугаар арилгана. Үлдсэн бүх шингэнийг арчиж хатаана.

    • Шилний гадаргуу дээр хэт чанга дарж болохгүй.

    • Шилний гадаргууг зурах, эвдэлж гэмтээхгүйн тулд болгоомжтой арчина. Эвдэрч гэмтсэн шилэн гадаргуу сканы чанарыг бууруулах магадлалтай.

  3. Бичиг баримтын дэвсгэрийн гадаргууг цэвэрлэгээний бодис бүхий зөөлөн, цэвэрхэн, чийгтэй даавуугаар цэвэрлэнэ.

  4. Бичиг баримтын дэвсгэрийг хуурай даавуугаар арчина.

    Бичиг баримтын дэвсгэр хатсаны дараа сканнерыг ашиглана уу.