Хэрэггүй факсыг блоклох тохиргоог хийх

Та хэрэггүй факсуудыг блоклох боломжтой.

  1. Принтерийн хянах самбар дээрх Тохиргоо-г сонгоно.

  2. Принтерийн тохиргоо > Факсын тохиргоо > Үндсэн Тохиргоо > Татгалзах факс-г сонго.

  3. Хэрэггүй факсуудыг блоклох нөхцлийг тохируул.

    Татгалзах факс товшиж, дараа нь дараах сонголтуудыг идэвхжүүл.

    • Татгалзах дугаарын жагсаалт: татгалзах дугаарын жагсаалтад байгаа факсаас татгалзана.
    • Хоосон факсын толгой блоклогдсон: толгойн мэдээлэлгүй факсаас татгалзана.
    • Бүртгээгүй харилцагчид: харилцах хаягийн жагсаалтад бүртгүүлээгүй факсаас татгалзана.
  4. дээр товшиж Татгалзах факс дэлгэц рүү буцна.

  5. Хэрэв та Татгалзах дугаарын жагсаалт ашиглаж байгаа бол Татгалзах дугаарын жагсаалтыг засах-г сонгож дараа нь жагсаалтыг засна.