> Принтерийг хадгалах > Принтерийг зөөвөрлөх ба байршуулах

Принтерийг зөөвөрлөх ба байршуулах

Принтерийг байршуулах эсвэл зөөвөрлөх болон засварт өгөх шаардлагатай үед, доорх алхмыг дагаж принтерийг баглаарай.

  1. товч дээр дарж принтерийг унтраана.

  2. Тэжээлийн гэрэл унтарсан эсэхийг шалгаж, тэжээлийн залгуурыг салгана.

    Чухал:

    Тэжээлийн гэрэл унтарсан үед тэжээлийн залгуурыг салгана. Эс бөгөөс, хэвлэх толгой үндсэн байрлалдаа шилжилгүй, бэх хатах, улмаар хэвлэх боломжгүй болоход хүргэнэ.

  3. Тэжээлийн залгуур, USB кабел зэрэг бүх кабелийг салгана.

  4. Оруулсан гадаад USB төхөөрөмж байхгүй эсэхийг магадла.

  5. Принтерээс бүх цаасыг авна.

  6. Принтер дээр эх хувь үлдээгүй эсэхийг шалгана.

  7. Баримтын тагийг хаалттай хэвээр сканнерийг нээнэ.

    Болгоомжтой:

    Сканнерийг нээж хаах үедээ гар, хуруугаа хавчуулахаас болгоомжлоорой. Эс бөгөөс гэмтэх аюултай.

  8. Тээврийн түгжннг түгжсэн (Тээвэр) байрлал руу тохируул.

    Тээвэрлэж, хадгалж байх үед тээврийн түгжээ нь бэхний хангамжийг зогсоож, бэх асгарахаас сэргийлдэг.

    Хэрэв хэвлэх толгой нь доор харуулсан байрлалдаа байхгүй байвал гараагаа хөдөлгөнө үү.

  9. Хэвлэх толгойг наалддаг туузаар саванд нь бэхэлж хөдөлгөөнгүй болгоно.

  10. Сканнерийг хаана.

  11. Бэхний савны таглааг бат бөх таглаж хаасан эсэхээ шалгаарай.

  12. Бэхний савний тагийг бэхэлж хаана.

  13. Доор харуулсны дагуу принтерийг баглахад бэлтгэнэ.

  14. Принтерийг гялгар уутанд хийж, амыг нь хаалттай нугална.

  15. Принтерийг хайрцганд нь хамгаалалтын материалаар баглаж хийнэ.

Чухал:
  • Принтерийг барьж зөөхдөө, тогтвортой байрлалаар өргөөрэй. Принтерийг тогтворгүй байрлалаар өргөх нь гэмтэлд хүргэх аюултай.

  • Принтер хүнд учраас, заавал хоёр ба түүнээс дээш хүн зөөвөрлөж, задлах шаардлагатай.

  • Принтерийг өргөхдөө, гараа доор үзүүлсэн байрлалаар бариарай. Хэрэв та принтерийг өөр байрлалаар өргөвөл, принтер унах эсвэл принтерийг тавихдаа хуруугаа хавчуулах аюултай.

  • Принтерийг зөөвөрлөхдөө 10 градусаас илүү хазайлгаж болохгүй; эс бөгөөс принтер унаж болзошгүй.

  • Принтерийг байршуулж эсвэл зөөвөрлөх үед принтерийг гялгар уутан хийж, амыг нь хаалттай нугална. Принтерийг хазайлгах, босоо байрлалд тавих, хөмөрч тавихаас болгоомжлох хэрэгтэй; эс тэгвэл бэх асгарч мэднэ.

Чухал:
  • Бэхний хайрцгийг хадгалах эсвэл тээвэрлэх үед, хайрцгийг хазайлгаж болохгүй ба цохиулах, эсвэл температурын өөрчлөлтөд оруулахаас сэргийлнэ.Эс тэгвээс, бэхний хайрцгийн таг бат хаагдсан байсан ч бэх асгарах аюултай.Таглааг хаах үедээ бэхний хайрцгийг босоо байрлалд байлгаж, хайрцгийг тээвэрлэх үед хайрцагийг цүнхэнд хий зэрэг бэх асгарахаас сэргийлэх бүх арга хэмжээг авна.

  • Принтер бүхий хайрцган дээр бэхний онгойлгосон хайрцгийг тавьж болохгүй.

Дараагийн удаа принтер хэрэглэхдээ хэвлэх толгойг хамгаалсан туузыг салгаж, тээврийн түгжээг түгжээгүй (Хэвлэх) байрлал руу тохируулаарай. Дараагийн удаа хэвлэх үед хэвлэх чанар муудсан байвал, хэвлэх толгойг цэвэрлэж тэгшигтэнэ.