Таны хийсэн тохиргооны улмаас зүйлс байхгүй байж болзошгүй.
Өнгөтөөр эсвэл нэг өнгөөр хувилах уу гэдгээ сонго.
Х&Ц
Эхийг хар цагаанаар хуулна (нэг өнгөөр).
Өнгөт
Эхийг өнгөтөөр хуулна.
Хувилсан үр дүн бүдэг байвал нягтшилын түвшинг ихэсгэ. Бэх балархайтвал нягтшилын түвшинг багасга.
Ашиглахыг хүссэн цаасны эх үүсвэрийг сонгоно. Авто сонгогдсон үед, автоматаар илрүүлсэн эх хэмжээ, заасан томруулах харьаанаас хамаарч тохиромжтой хэмжээ автоматаар авагдана.
Томруулах болон жижигрүүлэх харьцааг тохируулна. Утгыг товшиж, 25 – 400%-н хүрээнд эхийг томруулах эсвэл жижигрүүлэхэд ашиглагдсан томруулалтыг тодорхойл.
Авто
Эхийн хэмжээг цаасны хэмжээний томруулалтын дагуу автоматаар томруулж жижгэрүүлнэ. Жишээлбэл, та эхийн хэмжээг A6 харин цаасны хэмжээг A4 гэж тохируулсан бол томруулалт нь автоматаар 200% дээр тохируулагдана.
Эхийг хүрээлээд цагаан зай байвал сканнерийн шилний булангийн тэмдэг ()-ээс эхэлсэн цагаан хүрээг сканнерийн хүрээ гэж үзэн нөгөө талынх нь хүрээг тайрч болзошгүй.
Цаасанд Багасгаж тааруул
Цаасны хэмжээнд тааруулахын тулд Багасг/Томсго утгаас жижиг хэмжээтэй сканнердсан зургийг хувилна. Хэрэв Багасг/Томсго утга цаасны хэмжээнээс том бол цаасны ирмэгийн гадна өгөгдөл хэвлэгдэж болзошгүй.
Бодит хэмжээ
100 % томруулалтаар хувилна.
A3→A4 болон бусад
Тодорхой цаасны хэмжээнд тааруулан эхийг автоматаар томруулж эсвэл жижигрүүл.
2-талт бүдүүвчийг сонго.
1→1 талт
Эхийн нэг талыг цаасны нэг талд хувилна.
2>2-талт
Хоёр талтай эхийн хоёр талыг хуудас цаасны хоёр талд хувилна. Өөрийн эхийн чиглэл болон эх ба цаасны нуруулдах байрлалыг сонгоно уу.
1>2-талт
Нэг талтай хоёр эхийг хуудас цаасны хоёр талд хувилна. Эхийн чиглэл болон цаасны нуруулдах байрлалыг сонгоно уу.
2>1-талт
Хоёр талтай эхийн хоёр талыг хоёр хуудас цаасны нэг талд хувилна. Эхийн чиглэл болон эхийн нуруулдах байрлалыг сонгоно уу.