> Асуудлыг шийдэх > LCD Дэлгэц дээр зурвас харуулсан

LCD Дэлгэц дээр зурвас харуулсан

Хэрэв LCD дэлгэц дээр алдааны зурвас гарч ирвэл, дэлгэц дээрх заавар эсвэл доорх шийдлүүдийг дагаж асуудлыг шийдээрэй.

Алдааны Зурвас

Шийдлүүд

Принтерийн алдаа. Тэжээлийг унтраагаад асаагаарай. Дэлгэрэнгүйг гарын авлагаас лавлаарай.

Принтер доторх аливаа цаас буюу хамгаалалтын материал бүгдийг гаргана. Хэрэв алдааны мессеж харагдсаар байвал Epson тусламж үйлчилгээнд хандана уу.

Принтерийн алдаа. Дэлгэрэнгүйг гарын авлагаас лавлаарай. Хэвлэлтийн бус үйлдлүүдийг ашиглах боломжтой.

Принтер гэмтэж болзошгүй. Epson-ы тусламж үйлчилгээ болон Epson-ы эрх бүхий үйлчилгээ үзүүлэгчтэй холбоо барьж засвар хүснэ үү. Гэхдээ хэвлэлтийн бус онцлогууд тухайлбал сканнер боломжтой.

Принтерийн алдаа. Дэлгэрэнгүйг гарын авлагаас лавлаарай.

Принтер гэмтэж болзошгүй. Epson-ы тусламж үйлчилгээ болон Epson-ы эрх бүхий үйлчилгээ үзүүлэгчтэй холбоо барьж засвар хүснэ үү.

XX дээр цаас дууссан байна. Цаас ачаална уу. Цаасны хэмжээ: XX/Цаасны төрөл:XX

Харуулсан цаасны эхэд цаас ачаалж, цаасан кассет-д цаас ачаалвал бүгдийг нь оруулна уу.

Принтерийн хүрээгүй хэвлэлтийн хорны дэвсгэр ашиглалтын хугацааны төгсгөлд дөхсөн. Энэ эд ангийг хэрэглэгч солихыг хориглоно. Epson тусламжтай холбогдоно уу.

Epson болон Epson-н эрх бүхий үйлчилгээ үзүүлэгчтэй холбоо барьж хүрээгүй хэвлэх бэхний тавцангаа солиулна уу*. Үүнд хэрэглэгчийн засаж болох сэлбэг хэрэгсэл орохгүй.

OK товшиж үргэлжлүүлэн хэвлэнэ үү.

Принтерийн хүрээгүй хэвлэлтийн хорны дэвсгэр ашиглалтын хугацааны төгсгөлд хүрсэн. Энэ эд ангийг хэрэглэгч солихыг хориглоно. Epson тусламжтай холбогдоно уу.

Epson болон Epson-н эрх бүхий үйлчилгээ үзүүлэгчтэй холбоо барьж хүрээгүй хэвлэх бэхний тавцангаа солиулна уу*. Үүнд хэрэглэгчийн засаж болох сэлбэг хэрэгсэл орохгүй.

Хүрээгүй хэвлэлт боломжгүй, гэвч хүрээтэй хэвлэх нь боломжтой байна.

Цаасны тохиргоог автоматаар харуулах -ийг унтраалттай болгон тохируулав. Зарим онцлогууд ажиллахгүй байж магадгүй. Дэлгэрэнгүйг бичиг баримтаас үзнэ үү.

Хэрэв Цаасны тохиргоог автоматаар харуулах-г салгасан бол та AirPrint-г ашиглах боломжгүй.

Дуудах дохио танигдсангүй.

Тохиргоо > Принтерийн тохиргоо > Факсын тохиргоо > Үндсэн Тохиргоо > Шугамын Төрөл гэснийг сонгоод, дараа нь PBX-г сонгосноор энэ асуудлыг шийдэх боломжтой байж магадгүй. Хэрэв таны утасны систем гадны шугам руу нэвтрэхийн тулд гадаад хандалтын код шаарддаг бол, PBX-г сонгосны дараа хандалтын кодыг тохируулна. Гадаад факсын дугаарыг оруулахдаа бодит хандалтын кодын оронд # (чагт) ашиглаарай. Энэ нь холболтыг илүү аюулгүй болгоно.

Хэрэв алдааны зурвас гарсан хэвээр байвал, Дуудах Дохио Танилт тохиргоог идэвхгүй болго. Гэвч, энэхүү тохиргоог идэвхгүй болгосноор факсын дугаарын эхний орон гээгдэж, факс буруу дугаар руу илгээгдэж болзошгүй байдаг.

Факс өгөгдлийн багтаамж дүүрсэн учраас факсыг хүлээн авч чадсангүй. Дэлгэрэнгүйг нүүр дэлгэцийн доод талын Ажил/Төлөв дээр дарж лавлаарай.

Дараах шалтгааны улмаас хүлээн авсан факсууд боловсруулагдалгүй хуримтлагдаж болзошгүй.

  • Принтерийн алдаа гарсан учраас хэвлэж чадахгүй байх.

    Принтерийн алдааг арилга. Алдааны тухай дэлгэрэнгүй болон шийдийг шалгахын тулд, товчийг дарсны дараа Принтерийн төлөв-г сонго.

  • Компьютер буюу санах ойн төхөөрөмжид хадгалаж чадахгүй байх.

    Хүлээн авсан факс хадгалагдсан эсэхийг шалгахын тулд товчийг дараад, дараа нь Ажлын төлөв-ийг сонго. Хүлээн авсан факсыг хадгалахын тулд, компьютерийг асаах буюу санах ойн төхөөрөмжийг принтерт холбо.

IP хаяг болон дэд сүлжээний хүрээийн нэгдэл хүчингүй байна. Гарын авлагаас дэлгэрэнгүйг лавлаарай.

Зөв IP хаяг эсвэл өгөгдмөл гарцыг оруул. Тусламжийн сүлжээг тохируулсан хүнд хандана уу.

Үүлэн үйлчилгээг ашиглахын тулд рүүт гэрчилгээг шинэчил.

Web Config-г ажиллуулаад, дараа нь үндсэн сертификатыг шинэчил.

Принтерийн портын тохиргоонууд (IP хаяг эсвэл зэрэг) болон принтерийн драйвер нь компьютерт зөв орсон эсэхийг шалга.

Принтерийн портыг Үзүүлэлт > Порт гэж Принтер цэснээс дараах байдлаар зөв сонгосон эсэхийг шалга.

USB холболт хийхийн тулд "USBXXX", эсвэл сүлжээний холболт хийхийн тулд "EpsonNet Print Port" гэснийг сонго.

Портын тохиргоонууд болон принтерийн драйвер нь компьютерт зөв орсон эсэхийг шалга. Гарын авлагаас дэлгэрэнгүйг лавлаарай.

Recovery Mode

Update Firmware

Програм хангамжийн шинэчлэл амжилтгүй болсон тул принтер сэргээх горимд эхэллээ. Доорх алхмыг дагаж програм хангамжийг дахин шинэчилнэ үү.

1. Компьютер болон принтерийг USB кабелаар холбо. (Сэргээх горимын үед, програм хангамжийг сүлжээний холболтоор дамжуулж шинэчлэх боломжгүй.)

2. Дотоодынхоо Epson вэбсайт руу зочилж дэлгэрэнгүй зааврыг аваарай.

* Зарим хэвлэх үйл явцад хүрээгүй хэвлэх бэхний тавцан дээр маш бага хэмжээний илүүдэл бэх цуглардаг. Тавцангаас бэх асгарахаас сэргийлэхийн тулд, тавцан хязгаартаа хүрсэн үед принтерийг хүрээгүй хэвлүүлэхийг зогсоохоор загварчилсан байдаг. Энэ үйл явц шаардагдах эсэх, хэр их шаардагдах эсэх нь таны хүрээгүй хэвлэх сонголтыг ашиглан хэвлэх хуудасны тооноос хамааран өөр өөр байна. Тавцанг солих шаардлагатай болох нь принтер техникийн зааварчилгааныхаа дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэсэн үг биш юм. Тавцанг хэзээ солих шаардлагатай болохыг принтер танд мэдэгдэх бөгөөд солихдоо Epson-н үйлчилгээ үзүүлэгчээр зөвхөн солиулах хэрэгтэй. Epson-н баталгаанд энэхүү солих зардлыг оруулдаггүй болно.