Нөхцөлгүй Хадгалах/Дамжуулах:

Та доорх принтерийн хянах самбар дээрээс цэсийг олох боломжтой.

Тохиргоо > Принтерийн тохиргоо > Факсын тохиргоо > Хүлээн авах Тохиргоо > Хадгалах/Дамж тохиргоо > Нөхцөлгүй Хадгалах/Дамжуулах

Тэмдэглэл:

Web Config дэлгэц дээрээс доорх цэсийг олох боломжтой.

Fax товш > Save/Forward Settings > Unconditional Save/Forward

Та хадгалах, цааш илгээх товлосон газрыг Шуудан, компьютер, гадаад санах ойн төхөөрөмж, э-шуудангын хаягууд, дундын хавтаснууд болон бусад факсын машинд тохируулах боломжтой. Та эдгээр онцлогуудыг нэгэн зэрэг хэрэглэж болно. Хэрэв та Нөхцөлгүй Хадгалах/Дамжуулах дээрх бүх зүйлсийг идэвхгүй болговол принтер нь хүлээн авсан факсуудыг хэвлэхээр тохируулагдсан байна.

Шуудан руу Хадгалах:

Принтерийн Шуудан-д хүлээн авсан факсуудыг хадгална. 100 хүртэлх баримтыг хадгалах боломжтой. Хадгалсан баримтын файлын хэмжээ, олон факс хадгалах тохиргоог нэг зэрэг ашиглах зэрэг ашиглалтын нөхцөлөөс шалтгаалан 100 бичиг баримтыг хадгалж болохгүй байж болохыг анхаарна уу.

Хүлээн авсан факсууд нь автоматаар хэвлэгдэхгүй ч тэдгээрийг принтерийн дэлгэц дээр харж, зөвхөн хэрэгтэй байгаа зүйлсээ хэвлэх боломжтой. Хэдийгээр, та өөр зүйл дээр Тийм Хэвлэх сонгосон ч, жишээлбэл Компьютер руу ХадгалахНөхцөлгүй Хадгалах/Дамжуулах-с, хүлээн авсан факс автоматаар хэвлэгддэг.

Компьютер руу Хадгалах:

Хүлээн авсан факсыг принтерт холбогдсон компьютер дээр PDF файлаар хадгалдаг. Та ердөө FAX Utility (програм)-ыг ашиглан үүнийг Тийм гэж тохируулах боломжтой. Та принтерийн хянах самбараас үүнийг идэвхжүүлэх боломжгүй. FAX Utility-г компьютер дээрээ урьдчилан суулгана. Үүнийг Тийм гэж тохируулсны дараа, принтерийн хянах самбараас та үүнийг Тийм Хэвлэх болгож өөрчилж болно.

Санах ойн төхөөр. рүү:

Хүлээн авсан факсыг принтерт холбогдсон гадаад санах ойн төхөөрөмж дээр PDF файлаар хадгалдаг. Тийм Хэвлэх-г сонговол, тэдгээрийг санах ойн төхөөрөмжид хадгалж байх хооронд хүлээн авсан факсыг хэвлэнэ.

Хүлээн авсан баримтууд нь принтерт холбогдсон санах ойн төхөөрөмжид хадгалагдахын өмнө принтерийн санах ойд түр хадгалагддаг. Санах ой дүүрсэн алдаа нь факс илгээх, хүлээн авах боломжгүй болгодог учраас, санах ойн төхөөрөмжийг принтерт залгаатай байлгаарай.

Явуулах:

Хүлээн авсан факсуудыг өөр факсын машин уруу илгээж, эсвэл тэдгээрийг PDF файл болгон сүлжээн дэх дундын хавтаст руу эсвэл э-мэйл хаяг руу илгээдэг. Цааш илгээсэн факсууд нь принтерээс устгагдана. Тийм Хэвлэх-г сонговол, хүлээн авсан факсыг цааш илгээж байх хооронд хэвлэнэ. Эхлээд цааш илгээх товлосон газрыг харилцах хаягийн жагсаалтад нэмэх. Э-мэйл хаяг руу илгээхийн тулд, э-мэйл серверийн тохиргоог тохируулах шаардлагатай.

  • Товлосон газар: Та урьдчилан нэмсэн харилцагчдын жагсаалтаас цааш илгээх товлосон газруудыг сонгож болно.

    Хэрэв та сүлжээн дэх дундын хавтас эсвэл э-мэйл хавтасыг шилжүүлэх газраар сонгосон бол, сканнердсан зургийг хүлээн авах газарт сканнердах горимд илгээх боломжтой эсэхийг шалгахыг зөвлөж байна. Сканнер дах > И-мэйл, эсвэл Сканнер дах > Сүлжээний хавтас/FTP-г нүүр дэлгэцээс сонгож, хүлээн авах газрыг сонгоод сканнердаж эхэлнэ.

  • Дамжуулалт амжилтгүй болсон үеийн сонголтууд: Та амжилтгүй болсон факсыг хэвлэх эсвэл Шуудан-д хадгалах эсэхийг сонгож болно.

    Шуудан дүүрэхэд факс хүлээн авах боломжгүй болно. Баримтыг шалгасны дараа шуудангийн хайрцагаас устгах хэрэгтэй. Шилжүүлэлт амжилтгүй болсон баримтын тоо нь бусад боловсруулагдаагүй ажлуудын хамтаар нүүр дэлгэцийн дээр харагдана.

И-мэйл мэдэгдэл:

Таны сонгосон доорх үйл явц дууссаны дараа э-мэйл мэдэгдэл илгээнэ. Та доорх онцлогуудыг нэгэн зэрэг хэрэглэж болно.

Хүлээн авагч

Үйл явцын гүйцэтгэлийн мэдэгдэл хүрэх газрыг тохируулах.

Хүлээн авалт дуусахад мэдэгдэх

Факсыг хүлээн авч дуусах үед мэдэгдэл илгээнэ.

Хэвлэлт дуусахад мэдэгдэх

Факсыг хэвлэж дуусах үед мэдэгдэл илгээнэ.

Санах төхөөрөмжид хадгалж дуусахад мэдэгдэх

Факсыг санах ойн төхөөрөмжид хадгалж дуусах үед мэдэгдэл илгээнэ.

Дамжуулалт дуусахад мэдэгдэх

Факсыг цааш илгээж дуусах үед мэдэгдэл илгээх.