Хэрэв Wi-Fi Direct (Энгийн AP) холболт идэвхэжсэн бол, та тохиргоог > Wi-Fi Direct > Тохируулгыг эхлүүлэх > Солих-с өөрчилж болох ба дараах цэс дээрх зүйлсийг харуулах болно.
Принтер лүү холбогдоход ашигладаг байсан Wi-Fi Direct (Энгийн AP) сүлжээний нэрийг (SSID), өөрийн сонгосон нэр болгон өөрчил. Та хянах самбарын програм хангамжийн гар дээр гарч байгаа сүлжээний нэрийг (SSID) ASCII тэмдэгтүүдээр тохируулах боломжтой. Та 22 хүртэлх тэмдэгт оруулах боломжтой.
Сүлжээний нэрийг (SSID) өөрчлөх үед бүх холбогдсон төхөөрөмжүүд салгагдсан байна. Хэрэв та төхөөрөмжийг дахин холбохыг хүсвэл шинэ сүлжээний нэрийг (SSID) ашиглана уу.
Принтер лүү холбогдоход зориулсан Wi-Fi Direct (Энгийн AP) нууц үгийг өөрийн сонгосон утга болгон өөрчил. Та хянах самбарын програм хангамжийн гар дээр гарч байгаа нууц үгийг ASCII тэмдэгтүүдээр тохируулах боломжтой. Та 8 – 22 тэмдэгт оруулах боломжтой.
Нууц үгийг өөрчлөх үед бүх холбогдсон төхөөрөмжүүд салгагдсан байна. Хэрэв та төхөөрөмжийг дахин холбохыг хүсвэл шинэ нууц үгийг ашиглана уу.
Принтерт холбогдоход ашиглах Wi-Fi Direct-н давтамжийн хамрах хүрээг өөрчилнө. Та 2.4 ГГц эсвэл 5 ГГц-г сонгож болно.
Давтамжийн хамрах хүрээг өөрчлөх үед бүх холбогдсон төхөөрөмжүүд салгагдсан байна. Төхөөрөмжийг дахин холбоно уу.
5 ГГц рүү шилжих үед 5 ГГц давтамжийн хамрах хүрээг дэмждэггүй төхөөрөмжүүд рүү дахин холбогдох боломжгүйг анхаарна уу.
Бүс нутгаас хамаарч, энэхүү тохиргоо гарч ирэхгүй байж болно.
Принтерийн Wi-Fi Direct (Энгийн AP) тохиргоог салга. Үүнийг салгах үед, принтер лүү Wi-Fi Direct (Энгийн AP) холболтоор холбогдсон бүх төхөөрөмжүүдийн холболт салгагдана.
Бүх Wi-Fi Direct (Энгийн AP) тохиргоог өгөгдмөл болгон буцаана.
Принтерт хадгалагдсан ухаалаг төхөөрөмжийн Wi-Fi Direct (Энгийн AP) холболтын мэдээлэл нь устах болно.
Мөн та дараах тохиргоог Network таб > Web Config дээрх Wi-Fi Direct-с тохируулж болно.
Wi-Fi Direct (Энгийн AP)-ийг идэвхжүүлэх эсвэл салгах
Сүлжээний нэрийг өөрчлөх (SSID)
Нууц үгийг өөрчлөх
Давтамжийн хамрах хүрээг өөрчлөх
Бүс нутгаас хамаарч, энэхүү тохиргоо гарч ирэхгүй байж болно.
Wi-Fi Direct (Энгийн AP) тохиргоог сэргээх