Идэвхгүй үед цахилгаан хэмнэх тохиргоо

Принтерийн хянах самбар тодорхой хугацаанд ажиллаагүй үед та цахилгааныг унтраах эсвэл цахилгаан хэмнэх горим руу шилжих цагийг тохируулж болно. Өөрийн ашиглалтын орчинд тулгуурлан цагийг тохируулна.

  1. Web Config-т нэвтэрч, Device Management таб > Power Saving гэснийг сонго.

  2. Дараах зүйлсийг шаардлагатай бол тохирууна.

    • Sleep Timer
      Идэвхгүй байдал үүсвэл цахилгаан хэмнэх горим руу шилжихийн тулд цагийг оруул.
    Тэмдэглэл:

    Мөн та принтерийн хянах самбараас тохируулж болно.

    Тохиргоо > Принтерийн тохиргоо > Үндсэн Тохиргоо > Унтах Цаг тоологч

    • Power Off Timer эсвэл Power Off If Inactive
      Тодорхой хугацааны турш идэвхгүй байх үед принтерийг автоматаар унтраах цагийг сонго. Факсын онцлогийг ашиглаж байх үедээ None эсвэл Off-г сонго.
    Тэмдэглэл:

    Мөн та принтерийн хянах самбараас тохируулж болно.

    Тохиргоо > Принтерийн тохиргоо > Үндсэн Тохиргоо > Тэжээл унтраах цаг хэмжигч эсвэл Унтраах Тохиргоо

    • Power Off If Disconnected
      LINE порт зэрэг бүх порт салгагдсанаас хойш заасан хугацааны дараа принтерийг унтраахын тулд энэ тохиргоог сонгоно уу. Энэ онцлог таны бүсээс хамаараад байхгүй байж болно.
      Заасан хугацааны тухайд дараах вэбсайтаас үзнэ үү.
    Тэмдэглэл:

    Мөн та принтерийн хянах самбараас тохируулж болно.

    Тохиргоо > Принтерийн тохиргоо > Үндсэн Тохиргоо > Унтраах Тохиргоо > Салгагдсан бол Унтраах

  3. OK дарна.